2016 оны 08-р сарын 21-ноос 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс удаа холбогдсоноос
- нийт 1739 мэдээлэл шалгагдаж,
- гэмт хэргийн 86,
- зөрчлийн 1097,
- согтуугийн 306,
- зам тээврийн ослын 247 мэдээлэл бүртгэгдэж,
- гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган,
- 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод
- золгүй байдлаар 7 хүн нас барж,
- хүчиндэх гэмт хэрэг 1,
- хулгайлах гэмт хэрэг 29,
- халаасны хулгайн гэмт хэрэг 2,
- танхайрах гэмт хэрэг 6,
- бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3 бүртгэгдэж,
- зам тээврийн хэрэг 12, осол 7 гарч 15 хүн гэмтэж нэг хүн нас барсан байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250