...
...

26 хоногтой нярайн амиа алдсаныг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэж үзжээ

УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг өнөөдөр Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн болон өмгөөлөгч Г.Батбаяр нар мэдээллээ.


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын менежер Б.Бат-Эрдэнэ мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн, санал өгүүлснээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амиа алдсан гэж өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан юм.


Улмаар хэргийг хуулийн байгууллагуудаар шалгуулах болсноо мэдэгдэж байсан юм. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас Увс аймгийн Ардчилсан намаас гаргасан “УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 29-нд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын шадар туслах Б.Бат-Эрдэнэ гэгч залуу С.Отгонтуяа түүний нөхөр н.Чулуунбаатар нарт тус бүр 50,000 төгрөг өгч “Заавал явж Ч.Хүрэлбаатарын төлөө  саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жийп машинаар авч явуулна” гэж хэлсэн ч бүсгүйг машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу авч явсан.

Тус микробусад олон хүн чихэлдэж явсан тул 26 хоногтой хүү амьсгалын дутагдалд орж, амьсгал хураасан”.

26 хоногтой нярай хүүхдийн үхлийн гэм буруутай этгээдийг тодруулж өгөхийг хүссэн гомдлыг хянан шалгаад, хуулийн байгууллагынхан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Ийм шийдвэр гаргасан хуулийнхныг олон хууль ноцтой зөрчсөн асуудлыг нуун дарагдууллаа хэмээн Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн болон өмгөөлөгч Г.Батбаяр нар хэллээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Ene debil umguulugch nertei mal haa gazar l suuliin ued yavj baidag bolloo. Humuust tanigdaj ikh huraliin gishuund sanaatai yum bailgui dee. Ichij amidaraach!!!

  • hynii mongoor urhidaj sanaliig ni absan bna buruu tegehdee hyyhdiig ni yheld hyrgesen ni bas buruu iim buruu yabdaliig ashig haisan gej baibal buruu tendees garsan gishyyn ni tednees uuchlal guij ogtsorbol zobd niitsne

  • ардчилсан намынхаан нялх хүүхдийн үхлээс ашиг хайхаа болиоч. эцэг эх ах дүү нь байгаа ш дээ. увсаас 1500 км-ын цаанаас нялх хүүхдийн үхлээс ашиг хайдаг аргагүй навс ялагдах нь зөв хүмүүс байна.

Онцлох мэдээ