Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагаас их хэмжээний ам.доллар хулгайд алдагдсан хэрэг энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гарчээ.
Тус байгууллагын хяналтын камерийн бичлэгээс үзэхэд сэжигтэн этгээдүүд хоёулаа явсан бөгөөд 30 орчим насны дунд зэргийн нуруутай залуучууд гэнэ.
.jpg)
.jpg)
Тэд хулгайлсан ам.доллараа солиулж, үрэх өндөр магадлалтай тул албан байгуулага, банк, санхүүгийн байгууллага болон иргэд зурагт буй залуусыг харсан, таньж мэддэг бол цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг санууллаа. Сэжигтэн этгээдүүдийн талаарх мэдээллийг 102, 9900-3888 утсаар өгнө үү.
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
харамсалтай шоронд орлоо
UU SERGELEN BATSAANUUD BARIGDANA DAA BARIGDANA