2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.
Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна.
- Харин жолооч таны зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
Эрхээ сэргээлгэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх аж:
- Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
- Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
- Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.
Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Эх сурвалж: ЗЦГ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Одоо яах вэ дээ... Дүрэм зөрчихгүй байх тийм л хэцүү юм байхдаа хөөрхий өрөвдөлтөй амьтад... Улам чангалж хямралаас гаргах хэдэн төгрөг цуглуулах нөөц айгаа юм бна.