Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэд хэдэн чухал өөрчлөлтүүд орсон.
Үүнийг өнөөдөр нээлтээ хийн ирэх сарын 15 хүртэл хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон.
Ингээд Сангийн сайдын хийсэн мэдэгдлээс зөвхөн халамжийн мөнгө буюу хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга, төрийн удирдах албан хаагчийн өндөр цалин хөлснөөс таналт хийснээр ойролцоогоор хэчнээн төгрөг төсөвт хэмнэж байгааг хүснэгтээр харуулъя.
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоно
Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь л 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.


Оюутны 70,000 төгрөгийг зогсооно
Их, дээд сургуулийн оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулсан. Түүнчлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тэтгэлгийг түр зогсоохоор тусгасан байна.


Оюутнууд автобусны мөнгөнийхөө 50 хувийг өөрсдөө төлнө
Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих төлбөрийнхөө хэмжээнийхээ 50 хувийг төрөөр даалган 50 хувийг өөрсдөө хариуцахаар болсон юм.

2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй
Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.

Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан дунджаар 6 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.




Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулна
Өдгөө ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгасан.


Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
ta nariin ene toriin alban haagchdiin tetgebert garah tetgemj hasna gedeg buruu ted nar ene heden togrog abah gej l nasaaraa zutgesen dee arai l yumaa ta nar shig hubiin kомпани bhgui shuu dee ingej irged ruugee dairch ulam yduuruulah yumaa hiij bdag muu l bna daa
Ard tumen huuhduud outnuudaasaa haramlaad 211 terbum uul n ted nar chin ene uls bgaa yumdaa. Uursdiinh tulsun tatavariig butsaagaad uursdud n zartsuulj bsan yumsan.umhuu kommunistuud hezeech hun ardiig boddoggui
саихан дээрэм хиихэндээ
ОФФШООРООС МӨНГӨӨ АВБАЛ УЛС ХӨГЖИНЭ.ӨРГҮЙ БОЛНО
Shine huuchin toriin chadvargui baidlaas bolj ard tymen ,hyyhed hogshid tuslamjiin irged hohiroh esgui,,,duugai ajlaa hii, oor arga zam haival yasan um be, ichihgui baina uu ta nar, barj idehgui baylgiin horongo haashaa orj baigaa deeree ajilla. offshore-oos horongoo oruulj ir,,,Yaduugaas yaduu ard tymnii chin zarai saihan haragdahgui l baih delhiid, yaduu hyn hezeech zoglog baihgui , ta nar tyyhtei Mongol ulsiin ard tymniig doromjilj baina shyy,,,!!!!!