Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Т.Лхавгасүмбэрэл учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг нийгмийн анхаарлын төвд байж байгаад замхарсан билээ. Түүний амиа алдах шалтгаан гэгдээд байсан Өмнөговь аймгийн Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан ч Т.Лхагвасүмбэрэл агсаны амь нас чухам юуны учир эрдсэн талаар тодорхой хариултгүй хоцорсон юм. Ингээд түүний аав Ж.Төмөрсүх гуайтай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Сайн байна уу? Таны хүүгийн амь нас цаг бусаар эрсдсэн харамсалтай хэрэгт монголчууд бүгд зовниж, сэтгэл өвдсөн. Харин хэргийн хариу чухам хаашаа эргэв ээ?
-Хүүгийн минь үйл хэрэг Монголынхоо төлөө байсан. Тиймдээ ч Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан шүү дээ. Харин хүүг минь хөнөөсөн хэргийн үнэн мөн олдоогүй л байна.
-Хэргийн шалгалт ямар шатандаа яваа юм бол оо. Нэлээд хугацаа өнгөрлөө. Шалгаад дуусчихсан уу?
-Хэргийг шалгаж дууссан гэж надад мэдэгдээгүй. Гэвч бас шалгаж байгаа гэдэг нь ч тодорхойгүй. Төрийн байгууллага ажлаа хийж байхад би урдуур нь ороод гүйх нь дэмий биз гэсэн байр суурьтай байсан. Гэтэл амиа хорлолт байсан гэдэг дээр дүгнэлт гаргаад өнгөрч байна уу даа. Уг нь тийм биш гэдгийг нотлох олон баримт байсаар байхад ингэж болохгүй л юмсан.
-Та хүүгээ гадны нөлөөтэй амиа алдсан гэж одоо ч итгэсээр байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Хүү минь зүгээр явж байгаад, хаа байсан Хөвсгөлд очиж амиа егүүтгэх хүн биш. Миний хүүг мэддэг бүх хүн хэлнэ. Хэзээ ч тийм юм хийх хүн биш. Хүнийхээ хувьд хүний хайлан байсан юм шүү дээ. Би хүүг минь хөнөөсөн гэдэгт бат итгэлтэй байгаа. Харин өдий хүртэл хэн, яах гэж, ямар учраас хөнөөснийг шалгаж тогтоодог байгууллага нь олж илрүүлж чадахгүй байна.
-Та хуулийн байгууллагад итгэх найдлагаа алдаагүй л байна уу. Хэрэг илрэх найдвар бараг байхгүй болсон юм биш үү?
-Өдий хүртэл олдоогүйг бодоход саад тотгор их учирсан л гэсэн үг. Түүнээс биш манай цагдаа, хүчнийхэн хэрэг илрүүлэхээ хүрвэл маш шуурхай, хурдан шүү дээ. Өмнө нь удаа дараа халдлагад өртөөд байна гээд байхад юу ч хийгээгүй. Сэжиг бүхий ийм ийм бүлэглэл байна, ингэж дарамтлаад байна. Тэр ч бүү хэл, хутгалуулчихаад байхад ч цагдаагийн байгууллага хөдлөөгүй, цаад этгээдийг нь олохын төлөө ажиллаагүй. Манай хүү өмнө нь гурван удаа халдлага, дарамтанд орж байсан. Дөрөв дэх удаагийнх нь түүний аминд хүрсэн. Ийм байхад ерөөсөө л ямар нэг сонин тайлбар өгөөд л, хэргийг хэрэгсэхгүй болгох юм уу, хохирол учраагүй, эзэн холбогдогч нь олдоогүй гээд хаадаг байсан. Эцэстээ энэ хэргийг ийм л замаар оруулчих шиг боллоо. Эхлээд тэд миний хүүг сэтгэцийн өвчтэй өөрөө амиа хорлосон гэдэг сэжүүрээр мөрдөөд мухардсан байдаг. Би цагдаагийнханд удаа дараа хэлсэн. Та нар мөрдлөгийн сэжүүр, арга барилаа өөрчлөхгүй бол энэ хэрэг илрэхгүй гэж. Тэр ч ёсоор алуурчин цаана чинь аз жаргалтай явсаар байна.
Д.Ирээдүй
Эх сурвалж: breakingnews.mn
Үнэн дээ ямар юмны аллага байхавдээ. Лиценз эзэмшигчээс боллоо гэхэд энэ хүүг алах ямар шалтгаан байгаа юм бэ. Ер нь одоо больсон нь дээр байхөө яавал монгол төрийг сулруулах вэ гэсэн жинхэнэ гадны гар хөл бологсдын төрийн эсрэг явуулга байх
amitan uul usaa hairlaj hamgaalaad zavgui yvsan hun gent amia horlon gj bhgui baihaa. hereg yagaad ilerdgui ve. gevel nambriin enhbayriin yrian dund garsan lokigoos harj bolno. hen neg n al teg inge gj tushaadgui harin uildelee hartsaaraa kamand ogj baidag gesen. jishee n chi yu hiihee medej bga bizde shaardlagatai bol uur zuil bodoj ol gedeg ch ymuu. tsagdaa nar ch deer dooguuraa tiim haritsaatai uchir n bugd n ue davhraga bureeree ashig sonirxolooroo holbogson humus bga
Choijilsuren aluurchin uu? Heden uyeeree tamd chanagdah boltguai.
Bur Sangiin said bolsonshdee Hetsuu nuhurduu
Тост ТосонБумбыг аврахын тулд( олны анхаарлын төвд ) амиа золисон байх.
Цагдаа нар ч арга ш дээ хөөрхий дунд боловсролын улсууд болхоор жаахан хүүхэд шиг юм яриад сжж байдагы.
Цагдаа хүчнийхэн чаддаг юм гэж байхгүй э.Гэмт хэргийг үнэн зөвөөр илрүүлнэ гэж байхгүй.Аягүй бол гол ажиллаж байсан хүнээ гадагшаа гаргасан ч байж магадгүй.Цагдаа жижиг сажиг мөнгө олох юман дээр л нэг их сүр бадруулна.Эмэгтэй хүн эрэгтэй хүн зодож гээд л эргүү юм яриад тэрнийгээ унжруулаад цаг алдаа л хоорондо хараал урсгаад л тэгээд байж байдаг.Их өлөн нүдтэй мөнгө авах гээд л суучина даа.
ЭРХЭМ ХҮНДЭТ АХ ТАНЫ СЭТГЭЛИЙГ САЙТАР ОЙЛГОЖ БАЙНАА.ЭНЭ ЦАГ ҮЕ ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРСАН БАС ТЭМЦСЭН БҮГДИЙГ ЯЛЛАСААР ИРЖЭЭ. ТАНЫ ХҮҮ ЭХ САЙХАН БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ДЭЭРЭЭС НЬ ДЭЛХИЙД ХОВОРДСОН ТЭР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ АМЬТНЫГ ЭХ САЙХАН НУТАГТАА ӨСГӨЖ ҮРЖҮҮЛЖ ТОО ТОЛГОЙГИЙ НЬ ӨСГӨХИЙН ТӨЛӨӨ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ТЭМЦЭЖ ЯВСНЫГ МОНГОЛ ТҮМЭН МЭДДЭГ БОЛСООН.БИ ТАНААР БАХАРХАЖ БАЙНА. ИЙМ САЙН ХҮҮГЭЭРЭЭ ТА БАХАРХАХ ХЭРЭГТЭЙ.БУЗАР ШУНАЛ АХАРХАН БОДЛООСОО БОЛЖ ТАНЫ ХҮҮГ ХОРЛОСОН ТЭР ЭТГЭЭД ОДОО АМЬДААРАА ХАТАЖ ХАРЦ НЬ НЭГ ЧИГТ ГӨЛИЙГӨӨД ХҮН Ч БИШ ХҮҮР Ч БИШ БОЛСОН БАЙГАА. БУРХАН ТҮҮНИЙГ ГЭСГЭЭНЭЭ АХАА. ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ШИГ ГЯЛС ҮЗЭГДЭЭД ӨНГӨРӨХДӨӨ ИРВЭС ХАМГААЛАХ ҮЙЛСТ ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ТАНЫ ХҮҮ МОНГОЛЫН БАХАРХАЛ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
yahav ee tuuniig burhan gesgeene ter hun uhen uhtelee setgeldee zovlontoi amidrana ,uiliin urees hen ch zugataj chadahgui.
Монгол төр алуурчан луйварчин нарын төр болсоор 26 жилийн нүүр үзлээ
ene hergiig ilruul
Deerees daalgavartai bolhoor yaaj ilruuleh vee.Odoo ta dan gants uuriinhuu arga hemjeeg l avsan ni deer....
АН байхдаа ч олоогүй биш үү.
Хүчиний бүлэг олохоо л олно зориг алуулсанийг олоогүй л биз дээ бүүр гэрт нь алсанийг шүү
zanalhiilel daramt baisaar bna shyy. iddeg mongo zavshdag,ashig honjoo harj amidralaa deeshlyyleh sonirholtoi meregjliin bys alban tushaaltnyyd BO-nii salbaraar yyrlesen ni ynen. Ted yug ch dandaa mongo gej hardag. Byh tosol hotolboriig ch ter. Hetsyy dee.
odoo ene hergiig dahij sohoj hootsoldooch ee, huuli shuuh ni hiihgui bga bol aav ni hootsoldson ni deer bh daa. odoo yay gehev huuli shuuheer avsan ni deer bha. manai huuliinhan mash naidvargui...
харамсаад баршгүй
Odoo boltol yagaad ene asuudliig shiidehgui baina ? Mongoliin Shyyh heel hahuuld avtsanuu esvel erh medeltengyydiin daramtand baidag shudarga shyyhgui uls uu????
Юм бичих хүсэлтэй бол монгол хэлээ сайн сур.Ном унш. Бөхөс биш бөгс.зүүль биш зүйл гэж бичдэг юм даа
оросын зєн билэгт оролцож їз.
МАНАН арлиж байж л үнэн эргэн ирнэ
МАНхэмээх гадаадын луйварчин алуурчан нарын гар хөл болсон төр оршин байгаа цагт үнэн юм нэгч байхгүй Энэ төр хуул шүүхийн байгуулаг хулгайч худалч алуурчин дээрэмчин нарын үүр болсон Тэд гаднийханы бөхөс долоож хэдэн ногоон мөнгө салгахаас өөр зүүль мэдэхгүй