...
...

Хичээлийн эхний өдөр хоёр ч согтуу жолооч хүүхэд дайрчихаад зугтжээ

2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 308 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж,  15  хүн хүнд, хөнгөн гэмтсэн.  Хүүхэд зам тээврийн осолд өртсөн нийт 8 дуудлага бүртгэгдсэнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 6 хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн хойд гарцан дээр T.Crown маркийн авто машины жолооч  нь явган зорчигч 08 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн ослын газрыг орхиж явсан.

БЗД-ийн нутаг Гэр хорооллын зам, Мэнгэт хүнсний дэлгүүрийн баруун замд T.Prius  маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй П-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг илрүүлэн жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болно.

Хөдөө орон нутагт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлд 8 дахь км-т S.Musso  маркийн авто машин замын хажуу руу онхолдож 45 настай эрэгтэй Т-ийн амь нас хохирсон. 

 ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ