Дарьганга сумын нутагт Ураны хайгууль хийж байсан Францын Арева группын охин компани Кожеговь, Дарьганга суман дахь хайгуулын ажлаа албан ёсоор зогсоосноо мэдэгдлээ.
Дарьганга сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, нэрт яруу найрагч О.Дашбалбарын төрсөн дүү О.Балжинням, "Онгон дагшин өв" ТББ-ын тэргүүн яруу найрагч, сэтгүүлч Б.Батсайхан тэргүүтэй нутгийн иргэд эвлэлдэн нэгдэж Кожеговийг ийн хөөн гаргасан байна.
Иргэдийн төлөөлөгч иргэдийнхээ төлөө яаж ажиллаж болдог, ямар амжилтанд хүрч болдгийг харуулсанд нутгийн иргэд талархаж байна. Эвтэй байхдаа хүчтэй байдгийн тод жишээг Дарьгангачууд харуулж чадлаа.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ЗӨВ ШҮҮ
Сайн б.на. үр хүүхдүүдээ хордуулж өрөөл татанхай болгож б.снаас малаа маллаад махаа идээд амьдарч б.сан нь дээр. Гадаадын хөрөнгө оруулагчгүй болоол б.сын. бхйгаль дэлхийгээ хайрлаад арчлаад б.вал эргээд сэргэнэ. Уул уурхайнуудыг боливол таарна. Үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй ш дэ.
Хөөрхий Сүхбаатарчууд сүүлчийн ХО-гчаа хөөж гаргаад Ганга нуурынхаа хатсан сайран дээрээ гасалж суух вий.