...
...

МУГЖ Г.Хонгорзул: Үр хүүхдэдээ өв хөрөнгө бус өөр зүйл хангалттай үлдээнэ

Гавьяат жүжигчин, уртын дууч Г.Хонгорзул урлагийг яс шиг хатуу ааруултай зүйрлэдэг нэгэн. Тал нутагт хонь хариулж явахдаа уул хад цуурайттал дуулж, хоолойны өнгөө зассан гэдэг тэрбээр эгэл амьдралыг эрхэмлэж явдгаа ч нуудаггүй эмэгтэй. Илүү дутуу зүйлд шуналгүй, өөрийнхөө амьдарч чадаж байгаа хэмээн бардам хэлдэг Г.Хонгорзулын хувьд өнгөрсөн амьдрал нь дурсамжаар дүүрэн байдаг аж. Тиймдээ ч хувийн тэмдэглэл хөтөлж, үр хүүхдэдээ сургамж болгон үлдээхийг хүсчээ.

Дуучин бүсгүй энэ тухайгаа “Ижийгээ бие муутай байхад нь өгсүүр замаар “Жаахан шарга”-ыг дуулаад л үүрч явдагсан. Эх хүн гэдэг энэ биеийг минь бүтээж өгсөн агуу ачтан. Би хоёр хүүхдэдээ өв хөрөнгө үлдээж чадахгүй байж магад. Гэхдээ сэтгэлийн сайхан, амьдралын дурсамжийг хангалттай өвлүүлнэ” хэмээн ярьсан байдаг.

Үнэхээр ч ижий бурханаа дээдэлсэн уртын дууч бүсгүй маань амьдралын олон шалгуурыг давсан бөгөөд эмэгтэй хүний хатан ухаан, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийн хүчинд нуруу алдалгүй өдий хүрсэн гэлцдэг юм билээ. Сантехникч залуутай ханилан үрийн зулай үнэрлэсэн түүний хувьд байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч яваа гэж ярих дуртай нь ч үнэн.  

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • энэ хүнийг яасан юм бол чимээ сураггүй гэж боддог, Сайхан хоолойтой, дуулах гэж төрсөн байтлаа загас шиг чимээгүй байгаа юм шиг санагдаад л байх юм даа

  • энэ хүнийг яасан юм бол чимээ сураггүй гэж боддог, Сайхан хоолойтой, дуулах гэж төрсөн байтлаа загас шиг чимээгүй байгаа юм шиг санагдаад л байх юм даа

  • Yamar saixan uujuu setgeltei zev bodoltoi nydend dulaaxan mongol bysgyi ve

Онцлох мэдээ