...
...

Боомилох тоглоомонд донтсон 11 настай хүү амиа егүүтгэжээ

Өмнөд Каролина мужийн 11 настай хүү хоолойгоо боодог тоглоомын хамгийн сүүлийн хохирогч нь болжээ. Энэ нь өөрийгөө ухаан алдах хүртлээ амьсгалаа боогдуулдаг тоглоом юм.

Хүү өнгөрөгч лхагва гаригт гэрийнхээ унтлагын өрөөндөө амьсгал хураасан байв. Энэ тоглоом нь гэмтэл авахаас эхлээд үхэлд хүргэх аюултай бөгөөд түр зуурын баяр хөөрт мэдрэмжийг төрүүлдэг байна.

Олон залуусыг үхэлд хүргээд байгаа ч залуус бие биенээ уруу татсан бичлэгүүдийг цахим орчинд байршуулж, татаж авсаар байгаа юм.

Эцэг эх нь бусад хүүхдүүдийг энэхүү аюулт тоглоомоос болгоомжлох үүднээс хүүгийнхээ үхлийн талаар бусадтай хуваалцахыг хүсчээ.

“Энэ аймшигт тоглоом хэтэрхий газар авч дээ. Хүүгээ ийм зүйлд донтсоныг бид мэдээгүй. Ангийнхаа хүүхдүүдээс эсвэл хөрш найз нараасаа сурсан байх. Санаатай ч өөрийгөө алаагүй байх.

Манай гэр бүл өмнө нь хэзээ ч ийм зовлон амсч байгаагүй. Хэн нэг нь бидний туулсныг бүү амсаасай. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцсанаар ийм эмгэнэлээс сэргийлж чадна. Миний хүү хэтэрхий балчир, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүүхэд байв. Тэр юу хийж байгаагаа мэдээгүйн улмаас засч боломгүй алдаа гаргажээ” хэмээн уй гашууд автсан эцэг цахим хуудсандаа бичжээ.

2008 онд АНУ-аас гаргасан судалгаагаар 1995-2007 онд 6-19 насны 82 хүүхэд нохойны хүзүүвч, дээс, ороолт, бүсээр өөрсдийгөө боож алсан байна. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь 13 орчим насны хөвгүүд байжээ. 
 

У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ