...
...

Хүүтэй нь гэрлэхээс татгалзсан охиныг амьдаар нь шатаажээ

Пакистаны зүүн хойд этгээдэд гэрлэх саналаас нь татгалзсан шалтгаанаар 19 настай охиныг амьдаар нь шатаасан хэрэг гарчээ. Гэр бүлийнхэн болоод цагдаагийн алба хаагчид энэ хэргийг гэрчилсэн байна. Шатаж гэмтсэн охин ахынхаа ачаар аврагдсан хэдий ч, эмнэлэгт хүргэгдээд удалгүй  амьсгал хураажээ. Мария Садакат гэгч охин Уппер Девал гэх тосгоноос өнгөрсөн сарын 31-ны өдөр хулгайлагдсан байна. 

            Өмнө нь түр хугацаанд ажиллаж байсан сургуулийнх нь захирал охинд хүүтэйгээ гэрлэх гэрлэх санал тавьсан аж. Охин үл зөвшөөрсөн тул өсөрхсөн эр өөрийн найз нөхдийн хамтаар охины биед халдаж, амьдаар нь шатаажээ. Одоогоор цагдаагийн байгууллага эл хэрэгтэй холбогдуулан тосгоны зөвлөлийн 15 хүнийг баривчилсан байна. Тэд охиныг дурлалт хүнтэйгээ хамт хаа нэг тийш зугтах гэж байгааг мэдээд ийм арга хэмжээ авах шийдвэрийг дур мэдэн гаргасан аж. 

 

 

С.Алдар

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ