...
...

Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэргээр баривчилжээ

Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг өнгөрсөн баасан гарагт хууль хяналтын байгууллагаас саатуулжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахуул авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамж гаргаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  баривчилсан байна. Тэгвэл цаашид тус банкны хэд хэдэн ажилтныг баривчилж магадгүй гэнэ. Төрийн банк нь 1.7 сая харилцагчтай, 3800 ажилтантай, хамгийн өргөн салбар сүлжээ буюу 540 салбартай үндэсний хэмжээний том банк юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ