...
...

Буддаг ном авахаар гарсан 13-тай охины цогцсыг голоос олжээ

13 настай Пэнсэлвани охин өнгөрөгч 9-ний орой буддаг ном худалдаж авахаар гарсан бөгөөд хоёр хоногийн дараа цогцос нь олджээ.

Аав нь хамгийн сүүлд түүнийг баасан гаригийн орой 6:45-д Dollar General дэлгүүр лүү явахаар гэрээсээ гарч байхыг харсан байна.  

Харин дэлгүүрийн кассчин охиныг буддаг ном авсныг гэрчилсэн бөгөөд тэрээр тус дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч байсан гэнэ.

Охины аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний охиныг Шэви МкЖиввин гэдэг. Дөлгөөхөн хөөрхөн, хайр татам охин минь гэрээсээ ч холдож үзээгүй. Тэр гэр бүл, аав ээждээ хайртай охин байв” хэмээн өгүүлжээ.

Цагдаа нар баасан гаригийн оройноос эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд алга болсон охины зургийг наасан зарлал тараасан байна.

Сайн дурын гал унтраах багийн гишүүн охины цогцсыг олоход тусалсан бөгөөд талийгаачийн гэрээс нэг бээр хэртэй зайд орших бяцхан горхиноос олжээ.

Хэн нэг нь охиныг Бьюк маркийн машинтай эрэгтэй хүнтэй ярилцаж байхыг харсан байна. Ээж нь тэр үл таних этгээдийг хүүхдийн ангууч байсан гэж таамаглаж буй аж.

Цагдаагийнхан охины үхлийн шалтгаан болон сэжигтнийг хараахан тодруулаагүй байна.

Пэнсэлвани улсын цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч хэрэг мөрдөн байцаах шатандаа явагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.

Цогцсыг даваа гаригт задлан шинжилгээнд оруулахаар төлөвлөсөн байна.

У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ