...
...

Бүлэг хар тамхичдыг ГАЛТ ЗЭВСЭГ хэрэглэн саатуулжээ

Өчигдөр буюу 9-р сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна.

Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ.

Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяа 18-35 насны нийт долоон хүн байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамалын төрөл буюу боловсруулсан шавар, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна.

Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа ба дээрх гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байна.

Эдгээр этгээдүүдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэх үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (19)
  • газар дээр нь буудаж алахгүй дээ

  • Наадуул чинь мал учир хаш !

  • Owog Neriig ni niited zarlaj heleechee

  • Baychuudiin huuhduud l ingej ywaa doo. Shuud buud

  • davtanguud iign tsaazal nogoo hediign nasaar i horih heregteishd e har tamhi gazar avbal hetsuu de mash changa hatuu l handahgui bol odoo bur zohion baiguulalttai buleg bolj bnshu de

  • УРЛАГИИНХАН СУГАР БОЛОН ТОМЧУУЛЫН ХҮҮХДҮҮД БИЗ ЦАГДАА БАРЬДАГ ШҮҮХ ТАВЬДАГ ГАЗАР ДЭЭР НЬ БУУД

  • 20 30 jil tejeej baihaar shuud buudchuh

  • За одоо ч байдал шал өөр тийшээ эргэж дэ аймшигтай цаг үе ирж байгаагын дохио ашгүй Монголын хэдэн цагдаа л нэг үнэнч ажлаа хийх юм да Цалингий нь ядаж 2 сая болговол хөөрхий

  • Ардчилсан ерөнхийлөгч цаазын ялгүй болгосоон одоо хүн алж байсан ч цаазлагдахгүй арга ядвал бүх насаар нь хорих байх даа ардчилал ярьсан залуучууд дийлдэхгүй болж байна даа юу санаж байгаагаа дур зоргоороо хийнэ

  • Dandaa zalyychyyx heregledeg bolson bn mongoliin iredui yanaa!!!

  • Тэднийг устагах нь л найдвартай б.на даа.Бид энэ өнгөрсөн этгээдийг хамгаалах хэрэггүй,бяцхан үрсээ л хайрлах хэрэгтэй.

  • ШУУД БУУДЧИХ. ИРЭЭДYЙГЭЭ ХАМГААЛЬЯА

  • эд нөхдийн ЯЛ нь хөнгөдөөд байгаам дөө, Манай 2 хөрш ямарч төрлийн гэмт хэрэгтэнгүүдтэйгээ маш хатуу ХУУЛИАР хариуцлага хүлээлгэж байхад манайд эсэргэр нь гэмт хэрэгтэнгүүдтэй Хүний ЭРХ энэ тэр болж ялын нь хөнгөрүүлж гэмт хэрэгтэнгүүдээ өөгшүүлж, давраагаад байгаа юм шүү дээ, Манай ялын бодлого дэндүү хөнгөн болохоор 2 хөршийн гэмт этгээдүүд манай орныг Хар тамхи мансууруулах бодисын наймааны дамжлага баазаа болгоод байна шүү дээ,

  • Хятадууд ихэсэхээрээ л монголд хар тамхи дэлгэрүүлж гай болдог хувьсгалын өмнө Нийслэл Хүрээ тийм байсан одоо монголд хятадууд ч гэртээ байгаа юм шиг холхидог болж байна даа

  • Шууд цаазла

  • niigem buzarlasan muu ur dagavartai huuli zorchson iim yumnuudiig buudan zailuulbal taarna

  • yun tsaazlah 3 sayhan baij hetsuu shd zuer 15-30 jil ogoh heregtei zaluu humuus haramsaltail ym

  • Zaazgui ch gesen byh nasaar ni horih yal ogoh heregtei

  • Хуулиа чангатгаад цаазаар авах эсвэл бүх насаар нь хориоч ээ тэгэхгүй бол устаж алга болохгүй ээ

Онцлох мэдээ