...
...

Дөрвөн хүүхэдтэй, таван сартай жирэмсэн эхнэрээ харгисаар ХӨНӨӨЖЭЭ

Сонгуулийн өмнөхөн БГД-т нэгэн аймшигтай хүн амины хэрэг гарчээ. 

Тодруулбал, дөрвөн хүүхэдтэй, таван сартай жирэмсэн Б гэх эмэгтэйг нөхөр нь тархийг нь зад цохиж, амь насыг нь хохироосон байна.

Талийгаач эмэгтэйг нөхөр нь байнга зодож, дарамталдаг байсан ч нөхрийнх нь ах дүү цагдаа учир, эрүүлжүүлэхэд хийсэн ч гаргаад явуулдаг байсан байна. 

Энэхүү хэрэг сонгуулийн өмнө болсон тул олон нийтийг цочроох, санаа бодлыг нь эргүүлэхээс эмээн БГД-ийн цагдаагийн хэлтэс болон, ЗДТГ нуугаад өнгөрчээ.

Хэргийг хэрхэн шийдвэрлэснийг тодруулсан боловч БГД-ийн цагдаагийн хэлтсээс одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Энэ мэтчилэн эхнэр, хүүхдээ харгисаар хөнөөх хэрэг удаа дараа гарч байгаа боловч эрх мэдэлтнүүд нууж дарагдуулах юм уу, хэрэгтэн ялгүй өнгөрөх тохиолдлууд гарсаар байгаа билээ. Тиймээс бид энэхүү хэргийг сурвалжлан, эргэн мэдээлэх болно. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (27)

Онцлох мэдээ