...
...

Хүчин хийсэн лам нарын өмгөөлөгчид сэтгүүлчийг ЗАНАЛХИЙЛЖЭЭ

Улсын шалгалт өгөхөөсөө өмнө засал, ном хийлгэхээр Эрдэнэзуу хийдэд очсон охиныг гурван лам нийлэн хүчирхийлсэн хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан. Лам нар голын эрэг орж засал ном хийе хэмээн охиныг хуурч хүнээс зайдуу газар аваачин түүнийг хүчиндсэн аж. 

Тэдэнд дээд шүүхээс 3,8 жилийн хорих ял оноосон. 

Хуучин цагт 8Б буюу улаан махны хэрэг үйлдэгчдийг жигшин, ялын дээд хэмжээ оноодог байсан боловч одоо цагт бараг л ялгүй тардаг болж. Уг нь сахил санваар хүртсэн хүн дүрст араатнуудад ийм ял өгөхийн чинээ хэн ч бодоогүй, хүлээгээгүй. Харамсалтай нь өнөөдөр Монголын шүүхийн байгууллага хөөрхий охинд тун шударга бус хандлаа.

Зарим улсад ийм хэрэг үйлдсэн эрчүүдийн "өнөөхийг" нь тасдаж орхидог юм гэсэн. 

Харин манайд хэрэг үйлдэгчдийг өмөөрч, хамгаалж авч үлдлээ. 

Тун саяхан энэхүү хэргийн мөрөөр явсан сэтгүүлчийг өнөөх лам нэртэнгүүдийн өмгөөлөгчид удаа дараа залган дарамталж, сүрдүүлжээ.

Мөн эгч гэх эмэгтэй нь хүртэл утасдаж, заналхийлсэн гэнэ.

Бүхэл бүтэн нэг охины амьдралыг сүйрүүлсэн дүүгээ өмөөрөн, хүн заналхийлнэ гэдэг байж болох асуудал гэж үү. Мөн тэрхүү сэтгүүлчид ямар нэгэн зүйл тохиолдвол хэрэг үйлдэгчдийн өмгөөлөгчид, эгч гэх эмэгтэйд нь холбоотой байхаас гарцгүй болж байна. Монголын хууль хэзээ иргэнээ хамгаалдаг, хэрэгтнийг гэсгээдэг ШУДАРГА ТОГТОЛЦООТОЙ БОЛОХ ЮМ БЭ??? 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)

Онцлох мэдээ