2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс
- гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж,
- 23 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.
Зам тээврийн осолд
- сургуулийн өмнөх насны 3 хүүхэд,
- сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна.
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3,
- явган зорчигч 3.
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг
илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын зогсоолд N.Tiida автомашины жолооч О нь ганцаараа гадаа тоглож байсан 5 настай С-г мөргөж гэмтээсэн.
2. ЧД-ийн нутаг Далан давхарын замд T.Prius-30 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 5 настай, эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн. /Явган зорчигч Г нь 7 настай ахын хамт явж байсан./
3. ХУД-ийн нутаг Japan town-ны баруун замд L.RX маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хашаа мөргөж, жолооч Д нарын 2 хүн гэмтсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250