Х нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ром” караоке бааранд танхайн сэдэлтээр Б-г зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн Х-гийн толгойн тус газар нь зээтүүгээр цохиж амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатайгаар алсан хэрэг болон Д-нь бусдыг зодож танхайрсан гэх эрүүгийн хэргүүдийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дугаар сарын 14-ний өдөр боллоо.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1.1 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар, нийт биечлэн эдлэх ялыг 11 жилээр тогтоож түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэлгэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулинд зааснаар өршөөн хэлтрүүлжээ гэж Улсын Прокурорын Ерөнхий газраас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250