...
...

Баян-Өлгийд ачааны машин осолдож жолооч амиа алджээ

2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДӨР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 50 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖ АЖИЛЛАЛАА.

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 300 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Тухайлбал: 

1. ХУД-ийн нутаг Өлзийт хороолол орох замд Delika Spacegear маркийн О жолоочтой авто машин онхолдож жолооч 58 настай эрэгтэй О-ийн амь нас хохирсон.
2. БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Гандангийн хойд явган хүний гарц дээр T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эрэгтэй Н-ийн хөл дээгүүр гарч, хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт:
1. Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын төвөөс 40 км-т Бага Жарых гэх газарт шороон замд Уаз-3303 маркийн Н жолоочтой авто машин онхолдож зорчигч 44 настай Б-ийн амь нас хохирсон.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ