АНУ-ын Аризона муж улсын Скотсдэйл хотод ийм хэрэг гарсан юм.
Хохирогч бүсгүй тэр шөнө бааранд найзтайгаа ууж суужээ. Үүр цайхын өмнөхөн явж чадахгүй болтлоо согтсон эмэгтэйг найз нь түр орхиод машинаа авчрахаар явжээ. Харин эргээд иртэл найз нь алга болсон байв.
Эмэгтэйг ганцаараа үлдэх мөчид 28 настай, нохой зодоонч Родолфо Рамирез гэгч ухаангүй согтсон эмэгтэйг машиндаа суулгаад гэрийнхээ гаражид аваачин хүчиндсэн нь тогтоогдсон байна.
Хяналтын камерын бичлэгнээс Рамирез эмэгтэйг мөрөн дээрээ тохоод гараж руу орж байгааг харж болно.
Маргааш нь тэрээр эмэгтэйг найзынхаа байрны ойролцоо авчирч буулгажээ.
Цагдаагийнхныг мэдүүлэг авч эхлэхэд Рамирез эхэндээ хохирогчийг мэдэхгүй хэмээн гүрийж байв.
Эцэст нь тэрээр мэдүүлгээ өөрчилж, үнэнээ өчсөн бөгөөд тэр хөөрхөн биш, миний сонирхдог эмэгтэй ч биш байсан гэжээ.
Эмэгтэй дэндүү их согтсон байсан учир нэлээд хэдэн удаа түүнтэй бэлгийн ажил хийсэн хэмээн мэдүүлсэн аж.
Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Харин тэрээр өмгөөлөгч авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ирэх 29-нд түүний шүүх хурал төлөвлөгдсөн бөгөөд цагдаагийн газраас тус хэргийн талаар тайлбар хийхээс татгалзаад байгаа юм.
У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250