...
...

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэнд 10 жилийн хорих ял оноов

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Т гэгч нь насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн ба аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Дээрх хэрэгт аймгийн прокурорын орлогч Ж.Болорпүрэв хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулсан байна гэж УЕПГ-аас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ