Италийн мафийн оргосон босс Антонио Пэллийг таван жилийн дараа гэрээс нь олсон юм. Тодруулбал, түүнийг банны өрөө, хүүгийнх нь унтлагын өрөөний хооронд нуугдаж байсныг цагдаа нар илрүүлсэн энэхүү ажиллагаанд хориод цагдаа оролцсон байна.
54 настай Антонио Пэлл нуугдаж байсан пингээсээ гарч мөлхөн шүүгээн дээр нуугдсан байжээ.
Мамма хочит Пэлл мафийн толгойлогч бөгөөд зэвсэг, хар тамхи наймаалсан хэргээр 20 жилийн ял сонссон юм. Ял эдлэх хугацаандаа тэрээр хоолны дуршил алдагдах өвчнөө эмчлүүлж байхдаа 2011 оны есдүгээр сард Локри хотын эмнэлгээс оргосон юм.
Пэлл бол Италийн өмнөд Калабриа мужийн Сан Лука бүлгийн Пэлл-Ромео мафийн босс бөгөөд улсынхаа дотоод хэргийн яаманд бүртгэлтэй хамгийн аюултай оргодлуудын нэг аж.

Энэ бүлэг аллага хядлагаараа олон улсын анхаарлыг төвд ороод байгаа бөгөөд кокаин борлуулдаг дэлхийн хамгийн том мафи болсон төдийгүй өдгөө Сициллийн мафиас ч хүчирхэгт тооцогддог болжээ.
Сан Лука бүлэг Нирта Странжео бүлэгтэй эртний өс хонзонтой байсан бөгөөд тэдний харилцаа 2000-2006 онд арай эерүү хандлагатай байсан ч Странжео бүлгийн толгойлогчийн эхнэр Мариа Странжеог 2006 оны 12-р сарын 25-нд хөнөөснөөр дахин эхэлсэн юм.
Хоёр мафи 2007 онд Германы Дуйсбург хотын итали ресторанд буудалцаж Сан Лукагийн зургаан хүнийг хөнөөсөн нь хариу үйлдсэн аллага аж.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
huuli gj yag heregjiildgiig itali uls haruulj bn da,manaid yadag bilee,MAN gj daranguilagch tiishe yavj bga nam da AN-n shilen bolgoson yum bugd dald bolj bn da, odoo bur ta 70 hureegui hohi ni, er emgui 60 nas hurch tetgeverte gar gj bn. yu gj bgaan 61 hureed ihinh ni nas barj bn shu de medej bj iim hiij bn da maluud