...
...

Шинэ машиныхаа зургийг инстаграмд нийтлээд баривчлагджээ

Калифорниа мужид өнгөрөгч долоо хоногт нэгэн эмэгтэй дугуйтай хүнийг мөргөж зугатаасан хэрэг гарсан байна. Харин цагийн дараа инстаграм хуудаснаа улаан туузаар чимсэн шинэ мерседеснийхээ зургийг нийтэлжээ.

Харин дугуйтай хүн мөргүүлж шидэгдсэнээс хөл нь хугарч, хэд хэдэн газраа гэмтэл авсан байна.

Хохирогч өөрийг нь мөргөчихөөд зугатсан жолооч саарал өнгийн машинтай байсныг цагдаа нарт мэдүүлсэн юм.

Цагдаагийнхан хохирогчийн мэдүүлгээр машиныг таньсан бөгөөд ослын буруутныг 22 настай Эяа Айбиш болохыг тогтоон баривчилжээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Унасан улс төрчид зугтхаараа Ануг зоридог биздээ.Энэ бас нэг улсын олигархын охин байна.Жирийн Америкчууд ийм мерседес унахгүй.

Онцлох мэдээ