...
...

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат БАРИВЧЛАГДЖЭЭ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, хууль бусаар төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх  шалтгаанаар АТГ шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл өчигдөр орой буюу энэ сарын 11-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг баривчилжээ. 

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлгэхээр Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй багийг томилсон. Шалгалтын явцад Хөгжлийн банкнаас 1,3 их наяд төгрөгийн зөрчил илрээд байгаа юм. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотойгоор өнгөрөгч есдүгээр сарын дундаас шалгаж эхэлснээр, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Харин Н.Мөнхбатыг энэхүү үндэслэлээр гадуур байцааж байсан ч ийн баривчилжээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)

Онцлох мэдээ