Зээлийн гэрээ гэж чухам юу вэ?
Зээлийн гэрээ гэж Иргэн А нь Иргэн Б-д мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлж, Иргэн Б нь А-д тохирсон хугацаанд нь буцаан мөнгө эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг ойлгож болно.
Дээрх зээлийн гэрээ нь аман болон бичгийн хэлбэртэй байж болдог. Хамгийн найдвартай нь бичгээр гэрээ байгуулах юм.
Та хэн нэгэнд зээл өгөхдөө юу анхаарах хэрэгтэй вэ?
- Зээлийн гэрээг бичгээр байгуулах хэрэгтэй. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд та хүү, алданги авах эрхгүй болдог. Мөн зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн хэмжээ, хугацаа зэргийг тодорхойлоход бэрхшээл үүснэ.
- Та зээл өгөгч, зээл авагч аль нь ч байсан хүүгийн талаар харилцан тохиролцох эрхтэй. Нэг талын тогтоосон хүү нь таньд илт хохиролтой байж болохгүй. Хэрэв хохиролттой бол та зээлийн хүүг бууруулах талаар шүүхэд хандах эрхтэй.
- Та зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд мөнгө төгрөг өгсөн, авсан, хүлээлцсэн гэх мэт баримтанд харилцан гарын үсэг зуралцан заавал баталгаажуулах хэрэгтэй. Учир нь зээл авагч нь төлбөрөө төлсөнөө нотлох баримт байхгүй бол төлбөр төлөөгүйд тооцогдоно.
- Зээлийн гэрээ байгуулахаас өмнө зээл авагч нь зээлийг төлөх чадваргүй болсон. Үүнийг та гэрээ байгуулсаны дараа мэдсэн бол нэн даруй буцаан шаардах эрхтэй.
- Та зээл олгоно хэмээн амласан боловч зээл авагч тал зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болохоор байвал та зээл олгохоос татгалзах эрхтэй.
Энэ мэтчилэн та бусдад зээл олгохдоо сайн анхаарах хэрэгтэй...... Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон тулгарч буй асуудлынхаа талаар хууль зүйн зөвөлгөө авахыг хүсвэл доорх ФБ линкээр хүсэлт явуулан лавлах боломжтой....
https://www.facebook.com/profile.php?id=100013828724534
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Баярлалаа цаашдаа олон зөвөлгөө оруулаарай