...
...

Орон нутаг руу явах замыг нээлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр орсон цас Улаөнбаатараас орон нутаг руу явах замыг хаахад хүргэсэн. Өчигдөр л гэхэд нийтийн тээврийн автобуснуудыг замд гаргахгүй, замыг нь хаах арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан. Ингэснээр ихэнх аймаг руу хуваарийн дагуу явах байсан тов оврын автобуснууд тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Харин өнөө өглөө 9.00 цагийн байдлаар төв болон баруун, зүүн аймгууд руу явах замыг нээсэн байна. Жишээ нь, өчигдөр 14 цагаас Архангай явах байсан автобус өнөө өглөө 9.00 цагаас замдаа гарчээ. 
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ