...
...

Цагаан савтай архи, спирт шиг үнэртэй шингэн зүйл ууснаас хордлогод оржээ

ЗДТГ: Шингэн зүйл юу болохыг тогтоохоор албаныхан ажиллаж байна

Дорнод аймгийн Халх гол суманд  энэ сарын.26-нд “Зөв боломж” компанийн 24 ажилтан үл мэдэх шингэнд хордсон тухай бид мэдээлсэн. Улмаар тэдний дөрөв нь нас бараад байгаа юм. Тэгвэл энэ талаар Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад “Албаныхан газар дээр ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр компанийн ажилтан махны агуулахаас шилтэй үл мэдэх шингэн зүйл  авч өрөөндөө тавьсныг орж ирсэн хүмүүс уусны улмаас хордсон. Одоогоор 24 хүнээс тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Тухайн шингэн зүйл юу болохыг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа” гэж мэдээллээ. Одоогоор иргэдийн тав нь аймгийнхаа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хордлогын эмчилгээнд, хоёр нь хүлээн авахад, мөн тав нь гадуур эмчлүүлж байгаа аж. 

ЭМЯ: Таван иргэнийг  гемодиализ эмчилгээнд орууллаа

ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж байна. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албанаас тус аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтөнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтөнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 24 өвчтөнийг илрүүлж, таван өвчтөнийг гемодиализ эмчилгээнд орууллаа. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ. Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өглөө.

"Зөв боломж"ХХК: Манай компанийн хүнсний агуулахад байсан зүйл мэтээр ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье

 “Зөв боломж” ХХК гүйцэтгэх захирал Л.Банзрагч мөн энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр:

-Тухайн өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ний өдөр “Цагаан хэрэм”-ийн 565 дугаар өрмийн туслах ажилчид амрах байрнаасаа хөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилгаа аваад ажилд гарч ажилласан. Ингээд ажиллаж байхдаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өрмийн 3-р ангийн төв кемпд ажил үүргийн хуваарийн дагуу бараа материал буулгах явцдаа цагаан савтай архи, спирт шиг үнэртэй шингэн зүйл олж, түүнийгээ тухайн анги салбар дээрх түр амрах байранд орж хуваан хэрэглэснээс хордлогод орсон. Яг ямар шингэн байсныг нь мэдэхгүй. Үүнийг манай кемпийн  бие бүрэлдэхүүн, эмчийн салбарынхан асууж, оношлон тодруулж яаралтай түргэн тусламж үзүүлж, цагдаагийн байгуулагад мэдэгдэн тусламжийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайн шингэн зүйлийг хэн хаанаас авсан, ямар зориулалтаар хэн хэдийд хил гаалиар оруулж ирсэн, ямар зүйлийн бодис байсан, тухайн Хятад талын анги салбар дээр ямар зорилгоор хадгалж байсныг тодруулахаар мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна. Манай компанийн тухайд химийн шинж чанартай бодис огт байхгүй. Химийн бодис ямар нэгэн хэмжээгээр хэрэглэх шаардлага ч байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Манай компани зөвхөн ажилчдын хоол хүнс, тээвэр, орон байр, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг туслан гүйцэтгэгч компани юм. Нэг зүйл нэмж хэлэхэд, манай компанийн хүнсний агуулахад байсан зүйл мэтээр ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул бусад зүйлд нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна гэжээ.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • Их өндөр үнээр хэдэн архичин хулгайчдыг аварч дээ. Дараа нь тэд нарыг бас улсын төсвөөр тэжээж хаана адуулах бол доо

  • Хүний юм хулгайлж уухаа боль??? Ядаж арай удаан амьдрах байх

  • Наад шингэнээ оруулж ирсэн хятадад нь уулгаж дуусга. Үзлийн хужаа нарыг оруулж ирсэн албан тушаалтантай хариуцлага тооц

  • bi hogshirchood arhi uuh bodol torohgui yum humuus yagaad arhi uuj tamhi tatdag yum boloo oilgohgui yum

  • UHEJ HATAHGEG BAIGA YUMSHIG HUVAAJ UUTSGAADAG NI YUV DE HAIRAN HUMUUS HUJAA HYATAD GEHIIN OROND OORSDIGO BURUUTGA ARHISHIG YUM OLLOO GEED HAMT OLNOOROO HUVAAJ UUHDAA YAADGIIM YOSTOI TENEG GEHED DENDUU TENEG

  • монголчууд архийг хатаж үхэх гэж байгаа юм шиг уудаг болохоор хужаа нар зориудаар оруулж ирээд ил тавьчихгүй юу, тэгээд урхинд нь орсноос зайлахгүй

  • Монголчуудаа архинаас гарцгаая. Биднийг ямар юманд амархан үхэхийг судалж гений өөрчлөлттэй архитай төстэй шингэнээр хордуулсан байхыг хэн мэдэх юм бэ?.

  • Хужаа нарыг монголоос гаргах хэрэгтэй Монгол хүн ажилын байргүй байхад хужаа нар олуулаа орож ирж байгаа ньМонгол төрд үүрэлсэн луйварчин хулгайч луухааны шээсүүдийн хийж байгаа ажил

  • Асуудал тодорхой байна.Хятадуудын монголыг сөнөөх бэлдмэлийнхээ нэгийг нь туршсан байна шүү дээ. манайхаг худлаа дүвчигнээд л хэдэн монгол иргэнээ алуулаад л өнгөрнө дөө.Төр засаг улаан туг гэж

Онцлох мэдээ