...
...

Баянхонгорт газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Тодруулбал, өглөө 06:00 цагийн орчимд Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-ийн зайд 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраар уламжлан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ