
Орчуулагч Ж.Нэргүй гуай “Аливаа орчуулга тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг уншигдах ёстой” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгвэл түүний ийн хэлсэн шиг нэгэн бүтээл таны мэлмий оюуны өмнө хэдийнээ дэлгэгджээ. Энэ бол ЯПОНЧУУДЫН УРДАА БАРЬДАГ ЭМХ ЦЭГЦ ЗААГЧ ИХ БАГШТАН МАРИ Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид".
Та бидний амьдралыг ид шидийн мэт өөрчлөх тус гайхамшигт номыг “NEXTCOM” компанийн ерөнхий захирал Л.Саруултөгс орчуулан хүргэсэн юм. Уншигчдын гарт очоод хэдий удаагүй байгаа ч 2017 оны нэгдүгээр сарын бестселлер болоод буй. Ингээд “Breakfast time” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор орчуулагч Л.Саруултөгсийг урилаа.
-Дэлхийн 40 гаруй оронд хэвлэгдсэн, Японд “Эмх цэгцийн охин тэнгэр” хэмээн алдаршсан энэхүү номыг эх хэлнээ яагаад орчуулах болов. Зохиогчоос нь орчуулан нийтлэх зөвшөөрлийг авсан уу. Хэрхэн холбогдож байв. Энэ тухай хоёулаа ярицлагаа эхлүүлье.
-Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг би анх онгоцонд Япон хэлнээс нь уншиж байсан юм. Тэгээд энэ номыг Монголчуудад заавал уншуулах юмсан гэсэн хүсэлд автагдсан. Тухайн үед би Япон Улсад ажилладаг байсан. Номноос уншсан зөвлөгөөг ажил, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж эмх цэгцийн ухаанд суралцсан гэж хэлж болно. Дэлхийд алдартай энэхүү номыг Монголчууддаа аль болох эх хэлээрээ уншуулахыг хүссэн учраас орчуулъя хэмээн нэг л өдөр сэтгэл шулуудсан. Зохиогчийн эрхийг хувь хүнд өгдөггүй учраас “Монсудар” хэвлэлийн газар миний саналыг хүлээн авч албан ёсны орчуулах эрхээ авсан.
-Орчуулганд хэдий хэр хугацааг зарцуулсан бэ? Орчуулга дээр ганцаараа ажилласан уу.
-Тийм ээ. Ганцаараа орчуулсан. Миний хувьд анхны номын орчуулга байсан болохоор эхний 20 орчим хуудас дээр туршлагагүйтэх зэргээс үүдэж хугацаа багагүй алдсан. Ойролцоогоор таван сар ажилласан. Мари Кондогийн энэ ном нь дэлхийн ихэнх оронд англи хэл дээр хэвлэгдсэн байдаг учраас англи хэлнээс мөн харьцуулан судалж орчуулсан байгаа. Номын зохиогч Мари Кондо Япондоо төдийгүй дэлхийн дахинаа алдартай нэгэн. Тэрээр “Жинхэнэ амьдрал орчин тойрноо эмхэлж цэгцэлсний дараа эхэлдэг” гэдгийг биеэрээ мэдэрсэн хүн. Хамгийн гол нь энэ хүн багаасаа маш их эмх цэгцтэй байхыг хүсэж, энэ талаар судалж туршлагажсан байдаг юм билээ. Энэхүү туршлагаа дээрээ үндэслэж номоо бичсэн байдаг. Эмх цэгцтэй дадал нь түүний амьдралын хэмнэлийг эрс өөрчилснөөс гадна дэлхийн өнцөг буланд амьдарч буй олон мянган эмэгтэйчүүд түүний цэгцлэх арга ухааныг хэрэгжүүлж амьдралаа гайхалтайгаар өөрчилсөөр байна. Тийм ч учраас “Тайм” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр Мари Кондог нэрлэсэн байдаг.
-Даяаршин буй энэ нийгэмд хүн төрөлхтөн минималист буюу цомхон амьдрах хэв маягийг илүүтэй үзэх болсон. Мари Кондогийн томьёолсон “Эмх цэгц” гэх энэхүү ойлголтод зөвхөн ахуйн орчин тойрноор хязгаарлагдахгүй, оюун бодол хүртэл хамаарагдах болов гэж би ойлгож байна.
-Тэгэлгүй яахав. Эмх цэгцтэй байна гэдэг ердөө орон гэрээ цэвэрлэж, цэгцлэхийн нэр биш. Хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлж сурдаг.
Бид гэр орноо эмх замбараагүй байлгая гэж боддоггүй нь лавтай. Мэдээж чадах чинээгээрээ цэгцэлдэг ч төгс цэгцэлж чаддаггүй шүү дээ. Тэгвэл эд зүйлсээ хэрхэн бүрэн гүйцэд цэгцлэх үү гэдгийг номонд зааж өгөхөөс гадна сэтгэл зүрхээ маш сайн сонсож, дотоод бодол санаагаа хүртэл цэгцлэх ёстой юм байна гэдгийг зааж сургаснаар ихэд онцлогтой юм. Бодол цэгцтэй болсны дараа хийх зүйл маш тодорхой болно шүү дээ. Ингэснээр сэтгэл санаа өөдрөг, бүх ажлаа нарийн төлөвлөж дэс дараалалтайгаар амжилттайгаар хийж хэрэгжүүлэх зэрэг маш гайхалтай өөрчлөлтүүдийг мэдэрнэ.

-Тус номын зохиолч бүсгүй бидэнд өөрчлөлтийг зөвхөн өөртөө бус мөн орон гэр, албан тасалгаа, амьдрах орчноосоо мэдэр гэдгийг ойлгуулахыг зорьсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэгвэл Мари Кондогийн зөвлөсөн эмхэлж цэгцлэх арга ухаанд суралцсанаар бид энэ амьдралдаа юу хэрэгтэй, юу хэрэггүй болохыг төвөггүйхэн ялгаж чаддаг болдог. Нэг үгээр хэлбэл, зөвхөн хэрэгтэй зүйлсээ авч үлдэнэ гэдэг амьдралд үүрч явах ачаагаа хөнгөлнө гэсэн үг юм. Хамгийн дуртай эд зүйл, цэгцтэй эерэг бодол дунд амьдарна гэдэг ямар гоё гээч. Мари Кондогийн аргаар эд зүйлсээ эмхэлж цэгцэлж байх явцдаа багын хүсэж мөрөөдөж байсан зүйлээ хүртэл эргэн санаж магадгүй цааш үргэлжлүүлэх эрч хүчийг авдаг тухай тэрээр номондоо өгүүлсэн байдаг. Тийм ч учраас түүний энэ бүтээл дэлхийн олон хүнд хүрч өдөр бүр гайхамшигт өөрчлөлтийг тэдэнд мэдрүүлсээр байна.

-Худалдаанд гараад удаагүй ч номын борлуулалт өндөр байгаа нь салан задгай байдлаа өөрчилье гэсэн хүмүүс их байгаагийн шинж болов уу?
-Тийм шүү. Худалдаанд гарснаас хойш Интерном, Мажестик номын дэлгүүрийн бестселлер болж байгаа нь хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцэж буйг илтгэж байгаа болов уу. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд хүртэл сонирхон уншиж байна. Магадгүй эзэгтэй бүрийн ширээн дээр хүндтэй байрыг эзлэх номыг эх хэлнээ орчуулан хүргэсэндээ маш баяртай байгаа. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Эргэх дөрвөн улиралд нүүдлийн амьдралтай амьдарч байсан учраас эмх цэгцийг анхнаасаа эзэмшсэн ард түмэн. гэдгийг би тус номыг орчуулж байхдаа олж харсан. Хүний амьдралд тийм ч олон зүйл хэрэггүй юм байна л дээ. Энэ номын уншсан хүн наад зах нь дэлгүүр ороод хэрэгтэй зөв зүйлээ сонгож авч чаддаг зэрэг санаанд оромгүй маш олон өөрчлөлтийг мэдэрсэн байдаг юм билээ.
-Номыг магадгүй уншиж амжаагүй хүмүүс жинхэнэ нандин зүйлээ хэрхэн ялгах вэ гэдгийг мэдэхийг хүсэж байгаа байх л даа. Энэ талаар номонд юу гэж зөвлөсөн байдаг бол?
-Маш чухал асуулт байна. Түүний зөвлөснөөр . Үүн дээрээ тулгуурлаж юуг хаях юуг авч үлдэх эсэхээ шийд гэж зөвлөдөг. Яаж мэдрэх үү гэхээр Тухайн хувцсыг гартаа барьж буй байдал, нүдний харц, шийдвэр гаргах хурд зэргээс эргэлзэж байгааг нь мэдэж болно.
Хүмүүс жинхэнэ хайрлаж нандигнадаг зүйлээ дор нь ялгаж авч үлддэг. Тийм болохоор бид үүнийгээ зэрвэс харах төдийд л таньдаг.
Хэн нэгнээр хайрлуулж байгаа бүсгүй хүн дурлалт залуугийнхаа хайр халамжаас өөртөө итгэх итгэлтэй болж, түүндээ улам илүү үзэсгэлэнтэй харагдах гэж мэрийх сэтгэл нь түүнд эрч хүчийг өгч, нүүр нь гэрэлтэж, харц нь цог золбоотой, урьд урьдынхаас илүү үзэсгэлэнтэй болдог шүү дээ. Үүнтэй адил эд юмс ч гэсэн эзэндээ хайрлагдаж, хүндлэгдсэнээр түүний төлөө үүргээ улам сайн гүйцэтгэхийн тулд энерги нь сэргэж, илүүтэй өнгөлөг болж ирдэг. Яг л энэ тухай өгүүлдэг.

-Номыг орчуулж байх үед “Нээрээ л тийм юм байна шүү” гэж санагдахаар зүйл юу байсан бэ? Номд өгүүлж буй үйл явдал амьдралд хэр их ажиглагдав?
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном нь тэр чигээрээ биднийг амьдралд тохиолдог зүйлсийг өгүүлдэг. Жишээ нь бид хэрэглэдэггүй атлаа үнэтэй авсан эд зүйлээ хаях гэхээр хайран санагдаад байлгаад л байдаг шүү дээ. Тэгвэл үүнээс хэрхэн ангижрах болоод цэгцлэх арга ухааныг номонд маш ойлгомжтойгоор олон аргаар зөвлөдөг. Цэгцлэх мэргэжилтэн Мари Кондо өөрийнхөө туулсан амьдралынхаа бодит жишээнүүдийг номондоо оруулсан учраас уншигчдад өндөр сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүний нэг жишээнээс дурдахад,
Тэрээр үйлчлүүлэгчдийнхээ гэрт очиж гэрийг нь нэг л удаа, ахиж хэзээ ч эмх замбараагүй болохгүйгээр цэгцэлдэг. Зарим үйлчлүүлэгчдийн гэрээс 50-аас дээш ширхэг ууттай хог гарах үед “Манай гэрт яаж багтаж байсан юм бэ” гэж гайхдаг тухайгаа номондоо бичсэн байдаг.
-Цаашид та энэ төрлийн, магадгүй хувь хүний хөгжлийн талаар ном орчуулах уу?
-Япончуудтай би ажил хэргийн холбоо тогтоогоод олон жил болж байна. Аль болох тэдний сайн, сайхан зүйлийг өөрийн улсдаа нэвтрүүлэхийг хүсдэг. Энэ ч үүднээс Монгол залуусын боловсрол руу чиглэгдсэн ажил түлхүүтэй хийж байна. Мөн Японы гоо сайхны Oppen брэндийг оруулж ирээд нэг жил гаруй болж байна. Цаашид чөлөөт цаг заваараа энэ төрлийн хувь хүнд чиглэгдсэн зөвлөмж зөвлөгөөний талаар орчуулан хүргэх бодолтой байгаа.
-Та Японы эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг монгол бүсгүйчүүддээ түгээхээс гадна олон хүний амьдралыг өөрчлөх номыг орчуулан хүргэсэн нь мөн оюуны хөрөнгө оруулалт болж байна шүү дээ. Магадгүй та эмх цэгцтэй амьдралыг өөртөө бий болгож чадсан нь өнөөдрийн энэ амжилттай нь холбоотой болов уу.
-Тийм ээ. Мари Кондо хэлснээр гэдэгчлэн хувь хүний амжилт хүртэл үүнтэй салшгүй холбоотой. Номын зөвлөгөөг өөртөө хэрэгжүүлээд явж байхад надад мэдрэгдсэн нэг зүйл нь сэтгэл санаа, оюун ухаан маш тайван болчихдог юм билээ. . Олон зүйлийн араас санаа зовоод л байдаг мөртлөө эцэст нь юуг ч амжуулж чаддаггүй хүмүүс бидний дунд байдаг шүү дээ. Тэгвэл “Яагаад” гэдэг үүний хариултыг энэхүү номоос авах болно.
-Үсчин хүн гадуур явж байхдаа хүний үсийг хараад явж байдаг гэдэг шиг таны хувьд мөн л адил замбараагүй орчин, хөглөрсөн ширээг хараад эмх цэгцтэй болгохсон гэсэн бодол шууд л орж ирдэг байх даа.
-“Мэргэжлийн өвчин” гэдэг шиг номын зохиогч Мари Кондогийн хувьд яг л ийм бодол хамгийн эхэнд орж ирдэг тухайгаа өгүүлсэн байдаг. Миний хувьд энэ номтой учрахаасаа өмнө чамгүй цэгцтэй гэж өөрийгөө боддог байсан бол дараа нь хангалттай тийм биш гэдгээ ойлгосон. Эцэст нь хэлэхэд,
Ярилцсанд баярлалаа
Ш.Адъяамаа
Huvi hun uzel bodoloo tulubshuuleh bie hunee olohod ni tus boloh gaihaltai nom bna .Tii mee hun gedeg uuriin uhaan bodoloo tsegtselj.Bi gedeg hen be.BI yu hiij chadah be.ene bugdee sain todorhoilsonii daraa amidral tani emh tsegtstei bolj ehelne.Hamgiin gol ni setgel uhamsar 2 zub bh ystoi.Chamd bayrlalaa mundag emegtei bna.Olon tumniihee melmiig gereltuulj terguuniig ni chimj ugsun chamd dahin bayrlalaa.
HAANAAS OLJ ABAH VE.MINII HAISAN NOM BHA
HAANAAS OLJ ABAH VE.MINII HAISAN NOM BHA
энэ номыг 17000 -аар авч уншсан сайхан ном байна лээ манайхаас нэлээд олон уут хог гарсан шүү
Saihan nom orchuulsan bna,bayarlaa, harin ene nomiig Yapon hel deer garchigii ni bichij ogno uu
Saihan nom orchuulsan bna,bayarlaa, harin ene nomiig Yapon hel deer garchigii ni bichij ogno uu
Haanaas avah be?
nom haana bna,internomd alga
Haana zarj bn ve
Аль номын дэлгүүрээс худалдаж авах билээ хө?
хаагуур зарж байгаа бэ
Үхрийн нүдний 500 ширхэг суулгац ширхэгийг нь 15000 аар зарна.2012 оноос 5 дах жилдээ тарьж байгаа ба 1 модноос 10 орчим кг жимс хураадаг болно. тел:96667103
Enehuu nomiig orchuulsand mash ih talarhaj baina.Olon hund hereg boloh tsag ue olson nom.Olon hun awch unshij ooriin amidraldaa heregjuuleerei.Bi ch gesen odoo zah zuhaas n ehlej baigaa.Ulam ih amjiltiig husie!!Mundag emegtei.
Би өөрийгөө чадлаараа л эмх цэгцтэй гэж боддог .одоо бүх өрөөнийхөө хог новш болсон зүйлүүдийг дахиад ухаж төнхчин хаяж байна
Duudee bayr hurgei avch unshinaa. Iogiinhandaa zaraarai
Яг одоо миний сэтгэл болоод амьдралд эмх цэгц дутагдаж байх шиг байна. Хийх ажил маш их, гэтэл гараас юм гарахгүй байна. Ойрын хугацаанд авч уншина аа
Bayarlalaa. Abch unshina. Humuust heregtei shan zuil hiij bgaa humuusee tur zasag demjeesei. Amjilt
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг чинь энэ. Ээж минь цонхоор харж байснаа ,, Энэ олон ажилгүй залуус гэртээ ороод ядаж шиврээ угаадаг болоосой. Тамхи татаад шүлсээ хаяад л зогсох юм ,, гэж билээ. Фитнест хий дэмии хөлсөө гоожуул цагаа бардаг залуусын ихэнх нь хувцас нь овоорсон шүүгээтэй , хаалганаас нь хог нь хөглөрөад л байж байгаа.
Tand bayarlalaa tanai nomiig oron nutagt yaj abah be
amjilt !!! Togoruu .. mun vv?
saikhan amitan baina
bayrlalaa shan yriltslaga bn
xaanaas abax ve ymar vnetei be
Sain bnuu ene nom unuudur awna gewel haana zaragdaj bga we
Avsan unshnaa
Saihan nom bna.setgeld ih taalagdlaa.enehuu yariltslagiig hiisen setguulchid bayarlalaa.
Хаанаас худалдаж авах гэсэн юм.уншихийг хүсэж бна
3
nad shig emh zambaraagui hund ysg heregtei yum bn zaaval avch unshij aldaagaa zasna
Unshih heregtei l nom yum
Ene nomiig zaawal unshina aa.
Ene nomig unshsaan mash ih taalagdsan shu. Orchuulagchdaa bayarlalaa
Ashgui manaihan unshih ni. Tsegtsleed hereggui bolson zuilee herheh asuudal mon ih chuhal. Ene tal jaal dutagdaltai daa. Japanchuud buh yum dahin bolovsruuldag. Manaid bol iluudel zuiliin handiv avdag tseg barag baihgui, zarim zuiliig hayahad bas hairan baidag.
орос дээр уншиж байсан анхны мэдрэмж их чухал
заавал уншинаа баярллаа
Сайхан ярилцлага байна.Амжилт хүсье.
uu yasan goe nom be zaaval unshij uurchligdunuu bayrlalaa