Сүхбаатар аймгийн Засаг дарга өчигдөр /02.03/ "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" захирамж гаргалаа.
Захирамжаар тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг үүрэг болгосон байна.
Иймд Сүхбаатар аймгийн хэмжээнд өчигдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хориглолоо.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ШҮЛХИЙ ЯАГААД ГАРАВ ГЭДГИЙГ САЙН. СУДЛАХГҮЙ БОЛ ЦАГААН САРААР ИЛҮҮ НУГАЛАМТАЙ СҮХБААТАРЫН ХОНИНЫ УУЦ ЗАРАГДАХГҮЙ БАЙЛГАХ БАГА ГАРЫН ХҮМҮҮСИЙН ХИЙСЭН АЖИЛ БИШ БИЗ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА ШҮҮ