Лондон хотыг дэлхийн хамгийн аймшигтай, сүнс шүгэлсэн нийслэл хэмээн нэрийддэг байна. Учир нь тус хотод маш олон сүнсний түүх байдаг. Жишээлбэл 1907 онд Лондонгийн ханыг даган явсан нэгэн эрийн чанх ард нь хүний хар сүүдэр хөөж явсан гэх төдийгүй эргэж харахад нь агаарт замхран алга болсон байдаг. Мөн 1960-аад оны үед нэгэн гэр бүлийнхэн машинтайгаа хурдны замаар явж байхад урд нь нэгэн бүсгүй гарч ирснээ гэнэт алга болсон гэхчлэн сүнстэй холбоотой түүхүүд маш олон байдаг аж.

Хүн үхсэний дараа сүнс нь үлддэг тухай Лондон хотын нэгэн иргэн дараах байдлаар баталсан байна.
Лондон хотын иргэн Симпсонд өөрт тохиолдсон явдлаа дараах байдлаар ярьжээ. Би машинаараа хотоос зайдуухан газар асар хурдтай давхиж явлаа. Заримдаа ийнхүү машинаараа хурдлан давхих нь миний хобби байсан. Гэтэл өөдөөс минь бас нэгэн машин маш хурдан гарч ирэхийг харсан. Нэг л мэдэхэд их дуу чимээ гарч дараа нь миний бие эмнэлэгт сэхээний орон дээр амьсгалын аппарат зүүчихсэн хэвтэх байхыг харлаа. Би өөрийгөө зүүдэлж байна уу гээд биеэ чимхэх гэсэн боловч чадсангүй.
Харин миний бие орон дээр хэвтэж, эмч нар намайг хэрхэн эмчлэхийг, ээж маань яаж уйлж гашуудаж байгааг бүгдийг нь харж ажиглаж байв. Би биеэсээ бүрмөсөн холдохыг хүссэн боловч ерөөсөө нисч болохгүй ямар нэгэн юманд хүлэгдчихсэн байсан юм. Хүмүүс миний биеийг тойрон бүгчихсэн байсан учраас бие рүүгээ орох гэтэл бас чадсангүй.
Харин аз болж эмч маань сувилагч бүсгүйг "хойшоо бай" хэмээн зандрах хооронд би бие рүүгээ шургаж амжлаа. Тэгээд нүдээ нээтэл нөгөө сувилагч бүсгүй намайг сахиад сууж байв. Дугуй цагаан царайтай хар үстэй тэр бүсгүй надад үнэхээр таалагдаж билээ. Би тэр үед амьдрал гэдэг ямар сайхан, бас үнэтэй эд болохыг яс махандаа хүртэл мэдэрсэн юм даа. Би яг үхэх гэж байхад сүнс минь биедээ эргэн ирснээр амьдарсан юм билээ. Эмч, сувилагч нар "Та яг нэг хэсэг амьсгалахаа болиод үхэх шахсан шүү" гэж сүүлд нь ярьсан. Тэр үед миний сүнс биенээсээ гараад тэнүүчилж байсныг би сүүлд ойлгосон. Эргээд биедээ шингэхэд нь би нүдээ нээж, амьсгалк эхэлсэн хэрэг. Сүнсний тухай бодитой над шиг сайн ойлгосон хүн ховор л байдаг байх хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжимндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250