...
...

Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 2-ний өдрийн 08 цаг 07 минут 31 секундэд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 6 км-ийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн төв өргөрөг 48.81, уртраг 106.59 аж.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Тэгээд Сэлэнгэ голын цутгалууд дээр буюу газар хөдлөлтийн идэвхт бүсэд усан цахилгаан станц баринаа гээд гүрийгээд байгаа юм. УЦС нь өөрөө салтай усны адил байнгын давалгаан хөдөлгөөнтэй тул "газарт хөдлөлтийн өдөөлт" гэж нэрлэдэг юм билээ. 8.4 балл газар хөдөлж байсан түүхтэй бүсэд 103 м буюу 33 давхар байшингийн адил өндөртэй далан бариад тэр нь газар хөдөлж хагарвал тэр хэмжээний өндөр усан цунами бууж хил гарах замдаа бүхний арчаад явна гэсэн тооцоо байдаг гэсэн. Сэлэнгэ, Булган, Эрдэнэтчүүд анхааралдаа авна биз ээ. Эрсдэл ба сөрөг нөлөөлөлд өртөх нь зөвхөн УЦС газраа, ой, бэлчээр, ус, загасаа алдаж байгаа нь биш. Усны адаг руу орших бүх суурин эрсдэл өртөнө.

Онцлох мэдээ