...
...

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдөлжээ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Чулуут багийн “Далтын толгой” гэдэг газар энэ сарын 11-ний өдрийн 07:51 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ИТХ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй аж. Мөн хохирол учраагүй тухай ОБЕГ-т мэдээлсэн байна.

Тэгвэл энэ сарын 13-ны өдөр буюу өнөө өглөөний үүрээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ. Дэлүүн сумын төвөөс зүүн зүгт 27 км-т 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ