...
...

С.Гантогоо: Санаа зовоож байсан ганц зүйл бол өндөр өсгийт

"Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогчдын нэг С.Гантогоо өчигдөр өндөр өсгийт, шилэн тирко өмсөж Lady Gaga-г чадварлаг дууриаж чадсан. Монголд төдийлөн нэрд гараагүй ч өмнөд Солонгосыг хөгжмийн салбарт өөрийн гэсэн өнгийг бүтээж яваа түүнийг үзэгчид өхөөрдөм, хөгжилтэй хэмээн тодотгох болжээ.

Ингээд түүнтэй чатаар холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэе. 

-Хамгийн шилдэг "Lady gaga" байлаа гэж хүмүүс бичиж байна. Фэнүүдийнхээ урмын үгнээс их эрч хүч авч байгаа байх?

-Анх энэ дүрийг аваад үнэндээ айж байсан. Гэхдээ Өнгөрсөн 1-р улиралд эмэгтэй дүрийг чадварлаг бүтээж байсан оролцогчдыг маш сайн судалсан. ГаГа-ын тоглолтуудыг онлайнаас их үзсэн. Манай үзэгчдэд таалагдсанд үнэхээр баяртай байна. Үнэхээр баяртай болж, улам илүү сайн хийх урам орж байна.

-Өсгийтэй гуталтай, шилэн тиркотой бүжиглэх тэр мэдрэмжээсээ хуваалцвал? Гуталтайгаа дасан зохицож чадсан уу?

-Хамгийн их санаа зовоож байсан ганц зүйл бол өндөр өсгийт байсан. Эхлээд тогтож сурах, дараа нь алхаж, гүйж бүүр сүүлд нь бүжиглэж сурсан даа. Ингээд бодохоор маш их хичээл зүтгэл шаардсан шүү./ инээв/ Хүний чадаж байгааг би яагаад чадахгүй гэж бодон хичээсэн. 

-Тэмцээн эхэлснээс хойш өөрийн тань талаар хамгийн сонирхолтой, бас хөгжилтэй "post" юу байв? 

-Тэмцээнтэй холбоотой, миний дүртэй холбоотой хөгжилтэй постууд зөндөө гарсан байсан шүү.Түүн дундаас үнэг болсон дүрд маань охидууд дуртай байсан гэнэ. Нэг охин найз залуудаа хэлсэн чинь хардсан гэсэн шүү. /инээв/

-Бас фэнүүд тань таныг их сайхан хөлтэй гэж бичиж байна лээ? 

-Өөрийгөө гоё хөлтэй гэдгийг одоо л мэдэж байна. / инээв/ Яг харвал майга, үстэй хөл шүү дээ. Хувцас тирко өсгийтэй гутал л тэгж сайхан харагдуулсан байх.

-Дараагийн дүрийнхээ талаар хэрхэн төсөөлж байна?

-Чадан ядан ГаГа болж чадсан болохоор Рианна болох арай л дөхөм болсон гэж хэлж байна. Даанч энэ хоёр дуучин  шал өөр жанрын дуучид болохоор сайн судалж байна даа. Хичээнээ.

-Баярлалаа. Амжилт хүсье.

 -Маш их баярлалаа

 

 

А.Түвшин

эх сурвалж: Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ