...
...

Дорноговь аймагт Монголын хамгийн том нарны цахилгаан станцын шавыг тавилаа

Дорноговь аймгийн Сайншанд хотод баригдах Монголын хамгийн том 30мВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавих ёслол болжээ.

Тус нарны цахилгаан станцыг Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 714000м.кв талбайд барих бөгөөд энэ хүрээнд түр болон байнгын 150 гаруй ажлын байр шинээр бий болгох гэнэ. Мөн станц нь жил бүр 52,276 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм байна. Нарны цахилгаан станцыг барих ажил ирэх тавдугаар сард эхлэх бөгөөд энэ ондоо багтаан барьж дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

 

А.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ