...
...

Цаг агаарын аюултай үзэгдлээс болж зарим замыг хааж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс болж Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг оройны 20:00 цаг хүртэл зогсоолоо.

Цаг агаарын байгууллагаас энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ гэж мэдээлсэн. Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

 

А. Түвшин 

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ