Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/245 дугаар тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн дэд хурандаа Жамсранжавын Болд томилогдож, өчигдөр ажлаа хүлээн авчээ.
Тэрбээр 1996 оноос 2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. 2017 оны 03-р сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2-р тасагт мөрдөх тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа О.Ганбат Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогджээ.
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250