Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар БНСУ-ын Пусан хотын нүдний их эмч И.Сан Ху-гаар ахлуулсан эмч нарын баг өнгөрсөн 4 сард Хөвсгөл аймагт ажиллаж зорилтот бүлгийн 330 иргэнийг үзлэгт хамруулсан билээ. Энэ үеэр зайлшгүй шаардлагатай 258 иргэнийг оношилж харааны шилийг Пусан хотод очиж үйлдвэрлүүлж, шилийг нь иргэдэд явуулсан байна.
Эдгээр харааны шилийг аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд гардуулан өглөө. Аймгийн иргэдийн дунд хурц нар, шороо тоос, салхинаас нүдээ хамгаалдаггүйн улмаас үүссэн гэмтэл их байна. Мөн нүдний шилийг иргэд нүдний эмчээр бус нүдний шил зардаг газруудад тааруулж нүдэндээ тохирохгүй шил зүүсний улмаас хараа нь улам муудсан зэрэг тохиолдол гарсан. Иймээс эрс тэс уур амьсгалтай монгол орны хүмүүс нүдээ хамгаалах шил зүүж сурах шаардлагатай байна гэдгийг Пусан хотын нүдний их эмч И.Сан Ху Хөвсгөл аймгийн удирдлагууд болон нүдний эмч нарт анхааруулжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250