Төв аймгийн Засаг даргын тамгын газраас Эрчим хүчний яаманд санал хүргүүлсний дагуу тус яамнаас төсөвт тусгагдаагүй 586 сая төгрөгийг шийдэж 500 гаруй өрхийн эрчим хүчний хангалтыг хийх ажлыг Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ийн Зуунмод түгээх төв, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө. Тус ажлын хүрээнд Зуунмод сумын шинэ бүс болох 4-р багийн баруун энгэрийн 97 айл өрхийн болон 2-р багийн хөтлийн 26 айл өрхийг эрчим хүчээр хангах ажлыг шинээр угсарч хийсэн байна. Цаашид Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ийн Зуунмод түгээх төвөөс хүчдэлийн уналттай байгаа Алтанбулаг, Баянцогт, Батсүмбэр сумдын цахилгааны засварыг эхлүүлээд байгаа аж.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250