ХХААХҮЯ-аас Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт албан хэрэглээний автомашин нэг, сумдад YAMAHA үйлдвэрийн 15 мотоциколийг шийдвэрлэж БАТЛАМЖ-ийг гардуулан өглөө. 2011 онд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд автомашиныг шинэчилж байсан бол түүнээс хойш 6 жилийн дараа 15 сумын “Мал эмнэлэг үржлийн тасаг”-ийн унааг бүрэн шинэчилэхээр боллоо.
Мөн аймаг орон нутгийн удирдлагууд хөдөө аж ахуйн салбарын ажил үйлчилгээг бүрэн дэмждэг төдийгүй энэ жил 15 оюутан мал аж ахуй, газар тариалангийн мэргэжлээр төгсөж нутагтаа ажиллахаар болсон байна. Цаашид “ОРОН НУТАГТ ДУТАГДАЛТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МАЛЫН ЭМЧЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНЫ сургалтын төлбөрийг аймгаас бүрэн дааж сургана.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250