...
...

ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ ОЛГОХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

 

Энэ онд иргэдэд хүүгүй, барьцаагүй “Итгэлийн зээл” олгоход орон нутгийн төсвөөс 200 сая төгрөг зарцуулахаар болсон. Уг зээлд хамрагдах хүсэлтийг энэ сарын 19-23-ны өдрүүдэд Баян-Өндөр сумын ЗДТГ-т хүлээн авсан байна. Энэ удаад нийтдээ 100 иргэний өргөдлийг авсан бөгөөд үүнээс шалгарсан 60-70 иргэнд хүүгүй, барьцаагүй “Итгэлийн зээл” олгох аж. Олгохын өмнө хамрагдах иргэдийг чадваржуулах сургалтад хамруулна. Ингэснээр иргэд ирэх сард зээлээ авч зарцуулж эхлэх юм.

“Итгэлийн зээл” нь 2 жилийн хугацаатай бөгөөд 1 иргэнд 3 хүртэлх сая төгрөгийг хүүгүй, барьцаагүй олгоно. Зээлд хамрагдах иргэн нь ажилгүй эсвэл үйл ажиллагаандаа санхүүгийн дэмжлэг авахад банкны шалгуурт тэнцдэггүй буюу урьд нь энэ төрлийн дэмжлэгт хамрагдаж байгаагүй байх шаардлагыг тавьж байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ