...
...

Хонгор сумын 14 дүгээр сургуулийн Дотуур байрны засвар 60 хувьтай үргэлжилж байна


Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооноос дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрт “Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажлыг гүйцэтгэнэ” хэмээн тусгасаны дагуу засварын ажил энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн тухай урьд нь мэдээллэсэн.

Тус засварын ажлыг “Дархан хөлөг” ХХК гүйцэтгэж байгаа ба 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ажил 60 хувьтай үргэлжилж байна. Япон улсын Засгийн газрын өвсний үндэс хөтөлбөрийн 165 сая төгрөгийн өртөгтэйгээр хийгдэж буй уг засвараар цонх, дээвэр, инженерийн шугам сүлжээ, дотоод засал, цахилгааны хэсэгчилсэн засвар хийгдэх тухай гүйцэтгэгч компаниас мэдээллэв. 
Манай аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуулийн энэхүү дотуур байр 1969 онд ашиглалтад орсон бөгөөд ирэх хичээлийн жилд 6-12 дугаар ангийн нийт 130 гаруй сурагч байрлах ажээ.

 

Эх сурвалж: Дархан хот
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ