...
...

Э.Амина: Хэрэв би янхны амьдралыг сонгох байсан бол хүйтэн мэсний дор хэвтэхгүй байсан

Монголдоо танигдсан гурван трансжендерийн нэг бол Э.Амина билээ. Түүний дотоод ертөнц хийгээд хувь, эр хүнээс эмэгтэй хүн болох хүнд хэцүү аяллынх нь тухайд илэн далангуй ярилцсанаа хүргэж байна.

-        Зуны өдрүүдийг юу хийж өнгөрөөж байна даа?

-       Саяхан ээж минь Австриас Монголд нэг сарын хугацаатай ирээд байгаа. Ээж минь Австрид 18 жил болсон. Намайг гурван жилийн өмнө хүйсээ солиулах хагалгаанд орох гэж байхад нэг ирж байсан юм. Түүнээс хойш одоо хоёр дахь удаагаа ирж байна. Ойрын өдрүүдийг ээжтэйгээ хамт аялж, зугаалж өнгөрөөж байгаа.

-Таныг хувийн бизнес эхлүүлсэн гэж сонссон. Бизнес нь урагштай юу?

-Оюутан залуусын хичээл эхэлж байгаатай холбогдуулан “Amina online shop” буюу цүнхний дэлгүүртээ үүргэвч оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Ихэвчлэн брэндийн цүнхнүүд оруулж ирдэг. Би цүнх цуглуулах хоббитой. Цуглуулганд маань оргинал болон “А copy” цүнхнүүд байдаг. Монголд бэлэн 2500 доллараар цүнх худалдаж авах хүмүүс маш цөөхөн. Тиймээс “А copy” буюу ориг цүнхнээсээ ямар ч ялгаагүй үйлдвэрийн барааг оруулж ирдэг.  Энэ үйлдвэр нь зөвшөөрөлтэйгөөр брэндийн цүнх үйлдвэрлэдэг юм. Би үнэртэй ус, гутал, цүнх цуглуулах дуртай.

-       Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-       Бүжиглэх, дуу сонсох, мөн хөдөө их явах дуртай болсон. Цэвэр агаарт хотын дуу чимээнээс хол байх сайхан. Энэ зун олон удаа хөдөө явсан. Өөртөө амралт өгөхийг хүсвэл зурагт үзээд иогурт иддэг. Хэрэв өөрийгөө амраахгүй байхыг хүсвэл найз нартайгаа шоудах, бүжиглэх дуртай.

-       Өөрөө  “Drag” шоу зохион байгуулдаг гэсэн. Шоу болох тухай мэдээлэл тийм ч их байдаггүй. Хаалттай орчинд болдог уу?

-       Шоу маань “Яг түүн шиг” шоутай адил. Хэн нэгэн алдартныг дуурайдаг. Ер нь хаалттай, тодорхой хүрээлэл дунд болдог. Үзэгчид нь ЛГБТ хүмүүс байдаг. Тун удахгүй энэ шоуны гурав дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 22-нд болно. Энэ бол зүгээр дуу тавиад бүжиглэх биш. Тайз засал, бүжигчид гээд асар их хөдөлмөр шаарддаг. Жилд нэг удаа болдог шоу юм. Шоу зохион байгуулах зардал, тэмцээний ялагчийн шагнал гээд бүхий л зүйлийг би өөрийн хувиасаа санхүүжүүлдэг. 2010 оноос хойш трансжендер амьдралд хөл тавьсан үеэс ЛГБТ хүмүүс дундаа нэлээн нэр хүндтэй болоод байгаа.

- Зохион байгуулж байгаа “Drag” шоунд чинь Солонго, Ганбууш нар оролцдог уу?

-Үгүй. Ганбууш өөрөө анх “Miss International queen”- тэй адилхан тэмцээнийг зохион байгуулж байсан. Солонго болохоор “Miss beuaty”гээд Монголд болдог тэмцээнд нь ороод тэргүүлж байсан юм. Ганбууш харин миний тэмцээнийг нэг удаа шүүж байсан. Энэ жилийн хувьд мэргэжлийн жүжигчдээр шүүлгэх гэж байгаа. Шоу маань шинэ залуу үеийг гаргаж ирэхэд тустай.

-Манай Монголд хэчнээн транс хүмүүс байдаг юм бэ?

-Маш цөөхөн. Гарын арван хуруунд багтахтай үгүйтэй. Эдгээр хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлж, өрсөлдөх боломж ганц Аминагийн “Drag” шоуны үеэр л тохиодог. Энэ тэмцээнийг зохион байгуулах болсон шалтгаан гэвэл Монголд байгаа цөөхөн хэдэн транс хүмүүст итгэл, урам өгөх, дэмжих зорилготой. Энэ тэмцээнд транс хүмүүс орсноор өөрийгөө аль хэмжээнд явж байгаагаа мэдэж, транс амьдралд өөрийгөө бэлддэг. Би  “Мiss International queen” тэмцээнд үндэсний хувцсаар гуравдугаар байрыг эзэлсэн. Өнөөдөр намайг үзэн ядахаас илүү дэмжиж байгаа нь олон байна. Би хэдэн төгрөгөөр нэг газрын нүүр царай болоод миний амьдрал дээшилнэ үү гэхээс нийгэм минь дээшлэхгүй. Тиймээс миний ардаас гарч ирж байгаа хүүхдүүд миний үзсэн шиг зовлонг битгий туулаасай гэж хүсч байна. Тэдгээр транс хүмүүсийг хайрлаж, дэмждэг хүн байдаг гэдгийг мэдүүлэх зорилготой. Тэмцээний ялагчийн шагнал нэг сая төгрөг байдаг. Монголд яг хэчнээн ЛГБТ хүмүүс байдаг нарийн тоог мэдэхгүй. Харин лесби, гей хүмүүс нийлээд олон, арван мянга гаруй байдаг гэж сонссон.

- ЛГБТ  хүмүүсийг байх ёсгүй гэж зарим нэг хүн үздэг. Энэ тухайд?

- Энэ бол зөвхөн Монголын хэмжээнд биш дэлхийн хэмжээнд яригдаж байгаа зүйл. Гэхдээ 1940-өөд оноос хойш лесби, гей хүмүүсийг НҮБ-ын эрүүл мэндийн төвөөс өвчтэй гэж үзэхээ больсон. 1940 оноос өмнө бол шизофрин хэмээх өвчтэй гэж үздэг байсан. ЛГБТ хүмүүсийг байх ёсгүй гэж үзэж байгаа нь тэдгээр хүмүүсийн хувийн үзэл бодол. Ирээдүйд биднийг ойлгодог болох цаг ирнэ гэдэгт итгэдэг. Мэдээж бэлгийн цөөнх гэгдэх хүмүүс өөрсдөө боловсролтой, соёлтой, үлгэр жишээч байх хэрэгтэй. Фэйсбүүкээр биеэ үнэлж, телевиз радиогоор өөрсдийгөө сонин байдлаар гаргаж, зодоон хийж байгаа трансжендер хүмүүс олон байдаг. Үүний эсрэг нийгэмд үлгэр дууриалал үзүүлж байх хэрэгтэй. Би тэмцээнд оролцоод ирснийхээ дараагаар ганцаараа гоё сайхан байгаад хэрэггүй гэдгийг ойлгосон. Нийгэмдээ аль болох үлгэр дууриалал үзүүлж, сайн үйлсийн аян хийх болсон.

-  Ямар сайн үйлсийн аян хийсэн бэ?

- Батсүмбэрийн асрамжийн газарт хандив тусламж үзүүлсэн. Сарнай эгчийн хүүхдүүдийг эргэсэн гэх мэт. Гэхдээ хүмүүнлэгийн ажил хийхэд санхүүгийн асуудал их тулгарч байсан. Нэг зүйлд маш их гомдсон. Сарнай гэдэг хүнийг луйвар хийж байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарах болсон. Надад энэ хамаагүй, би хүүхдүүдийг нь баярлуулж чадсандаа л баяртай байдаг. Би тэрбумтан биш ч гэлээ өөрийн зүрх сэтгэлээрээ л эдгээр ажлыг хийсэн. 11-р сарын нэгэнд миний төрсөн өдөр болно. Төрсөн өдрөөрөө хүмүүнлэгийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ юу хийхээ нууцалъя. Ямар ч байсан өөрөө баярлахгүй бусдыг баярлуулна.

- Өөрөө чамгүй олон мэс ажилбар хийлгэсэн. Одоо бие чинь бүрэн эдгэсэн үү?

-Ерөнхийдөө эдгэсэн. Би Тайландын гормоны эмчилгээ хийлгэж байгаа. Гэвч миний биенд сайн таарахгүй байна. Антибиотикийн харшил гэх мэт асуудал тулгарч байгаа. Тиймээс 11-р сарын сүүлээр Австри руу ээж дээрээ түр хугацаанд очиж нарийн шинжилгээ өгч, өөрт тохирсон эмчилгээг хийлгэнэ. Энэ эмчилгээ нь тун чухал болохоор нэлээн их айж байна. Эмчилгээг хийлгэснээр эрэгтэйлэг гормоныг дарангуйлж тэр чигт нь устгана. Эсрэгээрээ эмэгтэйлэг гормоныг нэмэгдүүлнэ. Булчин шөрмөс, нүүр, ясны бүтэц хүртэл өөрчлөгдөх чухал ач холбогдолтой.

-Таны амьдралд тохиолдож байсан хэцүү үе гэвэл мэс заслын дараах өвдөлт, зовиур мөн үү?

-Надад орон дээрээ уйлаад хэвтэж байсан үе олон бий. Хамгийн анх трансжендер болж гарч ирж байхад надад нийгмээс маш олон дарамт ирж байсан. Хүнд зодуулж, хүчиндүүлж байсан. Өөрийгөө илчилсэндээ гутарч, ингэж төрснөө үзэн ядаж амиа хорлоё гэж бодож байсан. Энэ мэт хэцүү зүйл маш олон байсан. Гэхдээ энэ бүхнийг одоо яриад хэрэггүй. Нэгэнт өнгөрсөн зүйл. Би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, транс хүмүүс ямар амжилтад хүрч болохыг харуулсан. Миний мэс засалд орсон үе бол харин ч аз жаргалтай үе минь. Хамгийн инээдтэй нь би хөхөө хараад уйлж байсан. Хагалгааны дараа норкоз гарахад үгээр хэлэхийн аргагүй өвдөж байсан. Ярьж амьсгалж болохгүй, цээж цөмөрсөн юм шиг л байсан даа. Нулимс шууд л гарсан. Миний цээжийг баадагнасан байсан. Тэгээд хөхөө харсан чинь товойх зүйл байдаггүй. Яанаа юу болчвоо л гэж бодсон. Цээжин бие мэдээгүй. Хоёр гурав хоногийн дараа оёдлоо цэвэрлүүлээд хөхөө харахад хавтгай, зодуулсны дараа хөх няц болсонтой адил харагдаж байсан. Долоо хоногийн дараагаас хавдар буугаад хөхний хэлбэр гарч  эхлэхэд маш их баярлаж уйлж байлаа. Эмэгтэй хүний төрөх өвдөлтийг эрэгтэй хүн мэдэрдэггүй гэж ярьдаг. Гэтэл надад хөх томруулах хагалгаанд орсон эмэгтэй хэлэхдээ “Хөх томруулах хагалгаа нь төрөхөөс илүү хүнд” гэж байсан. Миний хувьд хэдий хүйтэн мэсний дор хэвтэж байгаа ч хүсээд хийлгэж байгаа болохоор аз жаргалтай байсан юм. Хүйсээ солиулах өвдөлтийг бол ярилтгүй. Маш их өвдөнө, хөл дээрээ ч тогтож чадахгүй. Асар их сэтгэлийн хат, тэвчээр шаардсан юм даа.

-Хамгийн анх хүйсээ солиулсан хүн бол Ганбууш. Түүний энэ үйлдэл нь транс хүмүүст өөрийгөө илчлэх зориг өгсөн юм шиг ээ?

- Би Ганбуушаар маш их бахархдаг. Өнөөдөр Монголд байгаа хамгийн мундаг трансжендер гэвэл Ганбуушийг гэж хэлнэ. Учир нь Солонго болон надад, надаас хойш гарч ирэх транс хүмүүст маш их итгэл найдварыг өгсөн. Хэрэв Гомо Нараа, Ганбууш гэдэг хүмүүс байгаагүй бол транс хүмүүсийн амьдрал яах байсан бол гэж боддог. Ганбууш 60 настайдаа хүйс солиулах хагалгаа хийлгээд, өнөөдөр цоглог байгаа нь гайхалтай санагддаг. Бидний гүүр болж байгаад баяртай байна.

-Трансжендер хүн сав суулгуулж хүүхэдтэй болох боломжгүй тухай өмнө нь ярьж байсан. Амина ямар нэгэн байдлаар хүүхэдтэй болохыг хүсдэг үү?

- Би хүйсээ солиулах хагалгаанд орсон ч хүүхэд төрүүлэх боломж надад байхгүй. Гэхдээ хуруу шилний хүүхэд, хүүхэд өргөж авах, тээгч эх гээд надад боломж бий. Би ирээдүйд нөхөртэй боллоо гэхэд нөхрийнхөө эр бэлгийн эсийг аваад тээгч эхэд суулгаж хүүхэдтэй болж болно. Шинжлэх ухаан өнөөдөр асар хурдацтай хөгжиж байна. Би 11-р сард дөнгөж 23 хүрнэ. Надад маш их цаг хугацаа байна. Ирээдүйд бүх зүйл баталгаатай болсны дараагаар хүүхэдтэй болно гэж боддог. 28 наснаас хойш хүүхэдтэй болно.

-  Нөхрөөсөө салсан гэсэн. Найз залуутай болсон уу?

- Нөхрөөсөө салаад зургаан сар болж байна. Нөхөртэйгээ цуг гурван жил амьдарсан. Бидний салсан шалтгаан нь хувийн карьертэй холбоотой. Нөхрийгөө олон нийтэд ил болгохгүйн тулд салсан гэж болно. Нөхөр маань жирийн эрэгтэй байсан. Тэмцээнд явж ирсний дараагаар бид хоёрын харилцаа хөндийрсөн. Тэгээд  л салсан. Ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Гэхдээ одоо найз залуутай болсон. Одоо бие биенийгээ таньж мэдэж байгаа. Ерөнхийдөө болзож байна. Манай найз залуу надаас хэдхэн насаар дүү, шивээсчин, царайлаг залуу бий. Шивээс хийхийн хажуугаар хувийн бизнес эрхэлдэг.

- Трансжендер хүн сексийн хувьд эмэгтэй хүнтэй адил таашаал авах уу?

- Эмэгтэй хүнтэй яг адилхан. Адилхан гэхээсээ илүүтэй сексээс авах таашаал нь илүү, сонирхолтой байж болох юм.

-   Архи, дарсыг хэр хэрэглэдэг вэ?

- Энэ бол зүгээр л хэрэглээ. Хэтрүүлж хэрэглэвэл хор болно. Миний үзүүлдэг шоу night club-д болдог. Тиймээс архи дарстай холбоотой. Гэхдээ архи, дарсыг хэрэглээ гэхээсээ илүүтэй сонирхлоороо цуглуулах дуртай

-  Нүүрээ будахдаа хэр их цагийг зарцуулдаг бол оо?

-  Энгийн натурал будахад таван минут. Дэлгүүр орох, эмээгийндээ очихдоо энгийн натурал будалттай байдаг. Би энгийн амьдралтай хүн. Өөрийгөө нээлттэй байлгаж чаддаг. Хэрэглэж байгаа зүйлсээ бусдад гайхуулахыг хүсдэггүй. Энгийн байх нь ч таалагддаг. Яг шоуны будалт хийвэл 2-3 цаг болох үе ч бий. Хүмүүсийн анхаарлыг өөртөө татахаас санаа зовдог. Хэрэв өсгийтэй гутал өмсөөд явбал газар хороохгүй шүү дээ.

- Транс хүмүүст мөнгөтэй хүмүүс санал тавьдаг гэсэн яриа байдаг. Өөрт чинь мөнгөтэй хүмүүсээс уулзах санал ирж байсан уу?

- Фэйсбүүкээр чат бичиж байгаа бүх хүнд би маш нээлттэй байдаг. Надад бусдаас нуух зүйл байхгүй. Би одоо хувийн бизнестэй, карьертэй болсон. Надад тэгэх шаардлага байхгүй. Шинэ байрандаа нүүж ирээд дөрвөн сар болж байна. Энэ байрыг долоон жилийн турш хөдөлмөрлөж байж 118 саяар граштай нь авсан. Хааяа уулзая, мөнгө өгье гэсэн хүмүүс чат бичдэг. Бүүр зарим нь мөнгөнийхөө тоог ч явуулна. Өнөөдөр би бүрэн эмэгтэй болохыг хүсэж мөрөөдөж, маш их зүйлийг туулж гарчихаад нэг муу янхны амьдралаар солих байсан бол хүйтэн мэсний дор хэвтэхгүй байсан. Өөрийгөө тэгж үнэ цэнэгүйдүүлэх шаардлага байхгүй.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна. Арван жилийн дараах Амина ямар болсон байх бол оо?

-Ойрын хоёр жилдээ эмчилгээндээ анхаарна. Үүний хажуугаар мэдээж бусад ажлаа хийнэ. Би ер нь ээжийн үгээр явдаг. Ээж минь Австрийн театрт ажилладаг. Надад ээж минь хэлэхдээ “Австрид  ЛГБТ хүмүүсийг хамгаалах төв байдаг. Чи Монголоос трансжендер хүмүүсийн элч төлөөлөгч болоод санхүү татаж, төв байгуулаач” гэсэн санал тавьсан. Арван жилийн дараах Амина бол Монголын трансжендер холбооны тэргүүн байна гэж харж байна. Би маш олон зүйлийг мөрөөддөг. Амина хувийн брэндтэй болно гэж боддог. Хүн мөрөөдөж, мөрөөдлөө тархиндаа цоожлох хэрэгтэй. Ээж минь хэлдэг “Ээж нь мөрөөдсөөр байгаад машин авчихлаа, ээж нь мөрөөдсөөр байгаад хүссэн ажилдаа орчихлоо” гэдэг. Би ээжээсээ маш их үлгэр дууриаллыг авдаг. Монголд гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдсөн ганц трансжендер нь өөрийгөө гэж боддог. Учир нь 78 настай эмээ минь хүртэл намайг ойлгож дэмждэг.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)
  • iim hymyys niigemd olshrood hereggyi bizee. oswor nasnaasaa gereesee yawsan gej bhiig bodohod shorongoos garsan hyn byryy zamd hotolson bolj taarlaa.iim gaj yumiig surtacnlaad bh hereggyi . myy yumiig dor ni darj bh heregtei setgyylcn hyn niigemd byryy zyiliig bish niigemd hergtei ard irgediig uhaaruulax zow yos zyitei bh medeeleliig bicnij bwal niigmeeree zow suuri yos zyi togtohod setgyylcn hynii yyreg garcn irex bizee.

  • Hoorhonoo . Amjilt husye. Olon hund tus dem bolj yawaarai

  • Yoo sejgiin er em ni medegdehgui balai nowsh. Yanhan bolloo gehed eniig hen tooj shaahawde. Humuust bugsnii nuhnees uur nuh oldoh blguide chaawas. Etseg ehiih ni umnuus oi gutaj bn. Iim yum gargaj bsnaas nohoi tejeesen ni deer bzde

  • unenee helj bn oilgoh demjih heregtei hunii amidral shu dee ur huuhded min tohiol;oj boloh zuil bitgii shantraarai

  • Солонго Амина 2 японд амьдардаг Золбоот гээд баян залуугаас санхүүждэг гэсэн. Сүүлд нэг хүнтэй явалдадгаа мэдээд алаан болсон гэсэн. Тэгсэн өнөөх залуу нь энэ 2-оосоо зайгаа барьж өгсөн мөнгөө авна гэсэн чинь урдаас нь нийтэд зарлан гэсэн яриаг 2 хүүхэн хоорондоо ярьж байсан. Ер нь ийм хүмүүс өөрсдөө л худал худал мэдээ тараадаг болхоос биеэ үнэлж мөнгө олхоос өөр ажил олдохгүй л байх. Солонго нь байр түрээсэлж амьдардаг байж миний байр гэж худал ярьж байсан. Ер нь ийм хүмүүсээс холхон явсан дээр дээ.

  • iim balai yumuudiig yah gej surtalchilaad hvvhed zaluuchuudiig uruu tataad bnaa..

  • lalaruudiig zailuul buzaruud

  • АМЖИЛТ ХҮСЬЕ

  • bi uuniig huleen zuvshoordoggui. osvor nasnii huuhed uruu tatagdah magadlal mash ih bgaa tul nuuz tald baih estoi. aimar sanagdaj bn

  • ямар сэжгийн юм бэ

  • SAIHAN YRILTSLAGA BOLJEE. YNJIKA EGJEE. AMINAD AMJILT HVSEY

  • бусдыг битгий ьоо. Ганц л амьдрах хорвоод хүссэнээ хийж амьдар

  • үргэлж ийм сайхан зөв байгаарай

  • дэмжиж байгаа шүү сайха нбүсгүй минь

Онцлох мэдээ