...
...

О.Алтангэрэл: Төрийн албыг наймаалах тухай ярьчихаад хариуцлага хүлээхгүй байгаа нь аймшигтай

Хууль зүйн салбарт өрнөж буй үйл явдлын талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ оны эхнээс хойш олон талаас нь хэлэлцэж байна. Та хуульч хүний хувьд хуулийн өөрчлөлтийг хэрхэн харж байна бэ?

Үндсэн хуулийн өөрчлөлт нь 2000 онд манайхны хэлж заншсанаар “Дордуулсан долоон” өөрчлөлтөөс хойш яригдаж ирсэн. Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах Засгийн газар дээр байгуулагдсан ажлын хэсэгт багтаж ажиллаж байсан. Энэ хүрээнд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад 2016 онд ажилласан. Өөрчлөлт оруулах эсэхийг судлаад явсан. Нэг мэдэгддэг юм нь юу байна гэхээр, ард иргэд маань Үндсэн хууль болохгүй дээ улс орны хөгжил дээшлэхгүй байна гэж боддоггүй юм билээ. Зүгээр энэ хуулийг хэрэглэхгүй байна гэж үзэж байгаа. Нөөц бололцооны хувьд манай Үндсэн хууль шавхагдах болоогүй. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа маш олон хууль бий. Тэгэхэд өдөр болгон хуулийн зөрчил гарч байна. Хууль мөрдөхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдуудыг эгүүлэн татна гэхэд “Энэ бол өөрийн чинь бүрэн эрхэт хамааралгүй зүйл шүү” гэж тайлбарлаж байх жишээний. Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх шүү дээ. Юу хэлэх гээд байна гэхээр хуулийг хэрэглэхгүй байна. Нэгэнт хэрэглэхгүй байгаа хуулийг хэчнээн сайхан болгоод яах юм. Дахиад л хэрэглэгдэхгүй шүү дээ.

Хоёрдугаарт бид мэдэмхийрэлгүй Үндсэн хууль судлаачдыг сонсох хэрэгтэй. Үндсэн хуулийн судалгаа хийдэг хүмүүстэй яриад үзэхээр сүүлийн тэр нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр Үндсэн хууль судлаач, доктор Мөнхсайхан саналаа хэлсэн байна лээ. “Тайваний Үндсэн хуульд хавдар болж ургасан зүйлийг бид Үндсэн хуульдаа суулгаж болохгүй. Төрийн хяналт шалгалтын байгууллага гэж Үндсэн хуульдаа тусгах нь зохисгүй. Энэ төсөл бүхэлдээ болохгүй байна” гэж байр сууриа илэрхийлж байгаа. Бидний багш Монгол Улсын хууль зүйн ухааны нэрт эрдэмтэн, академич Нарангэрэл гуай бол Үндсэн хуулийг ингэж өөрчилж болохгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чиглэлийн судалгаа хийдэг, хийсэн судалгаа нь нийгэмд үр дүн нь танигдсан ийм хүмүүс олноороо эсэргүүцэж байна.

Миний хувьд зүүн аймгуудаар явлаа. Хэнтий, Сүхбаатарын хүмүүстэй уулзлаа. “Үндсэн хуулийн өөрчлөлт юу болж байна” гэж асуухад мэдсэн дуулсан хүн байхгүй байгаа. Тэгэхээр л яаран өөрчлөлт хийхийн учир юу бэ. Яагаад хуульч, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулахгүй байна бэ. Алтангэрэлийн үгийг сонс гэж би хэлэхгүй. Эмчээр яривал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхгүйгээр дуртай хүмүүс нь эм бичээд байж болохгүй биз дээ. “Энэ эмийг уувал сайжирна” гэж хэлж болохгүйтэй адил байхгүй юу. Нөгөө эмийг нь уугаад хордвол яана. Өвчин даамжирвал яах уу. Хуульчийнхаа хувьд ийм байр суурьтай байгаа. Энэ судлаач нарынхаа үгийг сонсох хэрэгтэй.

Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Чимэд гуайн үг захиас  өнөөдөр ч үнэтэй хэвээр бий. Өнгөрсөн хугацаанд өгч байсан ярилцлага, байр суурь, өөрийнх нь бүтээлүүд байна. Түүнээс өнөөдрийн ярьж байгаа өөрчлөлтийн асуудлыг харахаар Монгол орны онцлогт суурилуулаад ийм байх ёстой гэж тод томруун тусгаж өгсөн байгаа юм. Ардын их хурлаар энэ хуулийг баталсан хүмүүс амьд сэрүүн байна. Энэ хүмүүсийн үгийг сонсох ёстой. Эцэст нь дүгнэж хэлэхэд бүх нийтийн зөвшилцөл буюу нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн өөрчлөлтийг хийхгүй бол энэ улс орныг улам дордуулна. Би итгэлтэй байна.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, хууль санаачлах эрхийг нь хүртэл хаана гэж оруулсан байна лээ?

Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүх ард түмнээсээ сонгогддог. Монгол орны өнцөг булан бүрт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулаад явж байхад нь ард түмний өгсөн захиасууд бий. Тэрийг яаж хэрэгжүүлэх юм. Хууль санаачилж л хэрэгжүүлдэг. Дээрээс нь одоо яригдаж байгаа нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг ерөнхийлөгчийн зүгээс шийдвэрлэхэд ямар оролцоо байх юм. Хууль санаачилж л оролцдог. Өөрөөр хэлбэл хууль санаачлах эрхийг нь хасна гэдэг бол Монгол төрийн тэргүүн гэдэг институтийг үндсэнд нь устгаж байна гэсэн үг. Шинэ жилээр хундага барьж мэндчилгээ дэвшүүлээд, наадам нээж байх зориулагдсан хүн гэж хэлэх гэж байгаа юм уу. Тэгвэл яагаад энэ институтийг бүх ард түмнээрээ сонгодог юм. Төрийн тэргүүн Зэвсэгт хүчний командлагч, гадаад харилцааг төлөөлөх субъект нь ерөнхийлөгч байдаг юм. Хууль, шүүх эрх мэдлийн бодлогыг яагаад ерөнхийлөгчид бариулсан юм. Ийм л асуудал руу очиж байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ илүүтэй Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой болов уу. Төрийн тогтвортой байдал нь намуудаас шалтгаалж байна л даа?

Тийм. Яагаад Улс төрийн намуудын хуулийг хэн ч хөндөхгүй байна. Өөрсдөд нь ашиггүй байгаа юм уу. Хуулийг боловсронгуй болгоё гэж яагаад ярихгүй байна. Өөрөөр энэ улс оронд гаргавал зохих юм олон байна. Дээрээс нь нэмж хэлэхэд Үндсэн хуулийг хэлэлцэхэд өөр ямар ч хууль хэлэлцдэггүй дэгтэй. Зөвхөн Үндсэн хууль хэлэлцээд явах ёстой. Дундуур нь ямар ч асуудлыг хэлэлцэж болохгүй. Дэгийн хуулиараа тийм. Одоо энэ өнөөгийн эрх баригчдын нэр хүнд ямар байна. Нөгөө 60 тэрбумын наймаа, луйвар ярьж байх үед энэ хүмүүсээр үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэх итгэл үнэмшил байна уу. Үүнийгээ мэдэх ёстой.

Жаран тэрбумын тухай ярихад энэ асуудал гэмт хэргийн шинжтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Гэвч тэдэнд хариуцлага хүлээлгэж чадахгүй жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хуулийн салбар улс төрийн нөлөөнд орчихжээ гэж харагдаад байна?

Авлигатай тэмцэх газар төрийн албанд томилогдсон хүмүүсийг бүгдийг нь байцааж байгаа юм байна лээ. Би хуулийн салбарт хэрэг зөрчилтэй “ноцолдож” процессын ажиллагаанд ороод явж байсан хүн.  “Би 100 сая төгрөг өгсөн. Хэлтсийн дарга болсон юм” гэж хэн ч хэлэхгүй. Гэтэл нэг юмыг анзаарах ёстой. Бичлэг дээрээс анзаарахад нөхдүүд мөнгийг ингэж босгоно гэж ярьж байгаа юм. Схем зурагдсан байхад түүнийг хэрэглэсэн, хэрэглээгүй тэр тухай яригдаад явж байсан асуудал байгаа байхгүй юу. Ердөө энэ факт нь улс төрд ойртохгүй уучлал гуйгаад явахад хангалттай үндэслэл.

Үргэлжлэлийг http://news.zindaa.mn/23q4  эндээс уншина уу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ