Монголын загварын ертөнцөд авьяас чадвараараа тэргүүлж яваа, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, хэнээс ч илүү шударга зан чанартай хэмээх үнэлэлтийг ард түмнээс авсан загвар өмсөгч "Мongolian next top model" шоу нэвтрүүлгийн анхны ялагч Б.Цэрэндолгорыг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.
Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?
- Сүүлийн үед гадагшаа явах ажлаа төлөвлөөд жаахан завгүй байгаа. Хоёр сарын дараа дизайнеруудын намар өвлийн шоу болох гээд төлөвлөгдөөд явж байгаа. Оролцож чадах эсэхээ сайн мэдэхгүй л байна.
Сингапурын “Looque models” агентлагийн гэрээний дагуу явахаар төлөвлөж байгаа юу?
- Тийм ээ.
Кинонд тоглосон гэж сонссон?
- Тэгсэн. Сүүлд "Эмоци" продакшны "Гурван найз эргэн ирлээ" киноны туслах дүрд тоглосон. Ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ.
Төгсөх курсийн оюутан шүү дээ. Энэ их ажлын хажуугаар амжуулж болохоор байна уу?
- Тийм ээ. Төгсөх курсэд зөвхөн нэг хичээлээ үзээд явдаг учраас сургуулиа төгсөх боломжтой гэж үзэж байгаа. Сургууль маань ч бас намайг их дэмжиж байна. Гэхдээ энэ жил нэлээн шахуу ажилтай өнгөрнө дөө.
Зуны гурван сарыг хэрхэн өнгөрүүлсэн бэ?
- Ажлаа л хийсэн дээ. Ерөнхийдөө ажил их байсан гэж хэлж болно. Түүний хажуугаар гэр орны асуудал гээд л...
Хөдөө гадаа амралт зугаалгаар явж чадсан уу?
- Дөрвөн хоног Хөвсгөлөөр аялсан. Наадмын үеэр сайхан байсан шүү. Хүн л жаахан их байлаа.
Хөвсгөл гэснээс далайн эрэг дээр шоуны үеэр зураг авалтад орж байсан биз дээ.
- Тэгсэн. Хөвсгөл рүү ажлаар их явдаг. Тухайн үеийн зураг авалт миний хувьд шоуны хамгийн хүнд даалгавар байсан.
Олон газруудтай гэрээтэй ажиллаж байна уу?
- Одоогоор гэрээ хийхгүй байгаа.
Яагаад?
- Хувийн шаардлагаас гэх юм уу даа. Монголд нэг, Сингапурт нэг агентлагтай хамтарч ажиллаж байгаа учраас. Хамтарч ажиллах гэрээ 3 эсвэл хагас жилээр хийгдэх газар байхгүй. Энэ нь эргээд надад хүндрэлтэй гэсэн үг. Тийм учраас ямар нэгэн газруудтай хамтарч ажиллах тийм ч сонирхолтой биш байна.
Нууц биш бол чиний продессерээр хэн ажиллаж байна?
- Хувийн продюсер гэж байхгүй. Гэхдээ зөвлөгөө өгөх хэлбэрээр Содгэрэл эгч ажиллаж байна.
Тэмцээн дууссанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд хэр их үйл ажиллагаанд оролцсон бэ?
- Би үйл ажиллагаанд оролцох тийм ч дуртай биш. Жаахан хаалттай байх ёстой шүү дээ. Урьсан болгонд явах дургүй. Яг надад хамаатай гэсэн зүйлдээ л явдаг.
Ямарваа нэгэн зүйлд маш их цензуртэй ханддаг гэж хэлж болох уу?
- Тийм ээ маш их.
Чи гаднаасаа их хүчирхэг, шударга харагддаг.
- Өөрийгөө магтах хэцүү. Гэхдээ хүмүүс ихэвчлэн тэгж хэлдэг учраас худлаа гэж хэлэх хэцүү.
Чи амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?
- Өөртөө үнэнч байх. Эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнээс ганц л зүйлээр өөр шүү дээ. Тэр бүх зүйлд тэвчээр гаргаж чаддаг. Ямар ч үед тэвчээр гаргаж, өөртөө үнэнч байж чадах юм бол энэ хоёр зан чанар намайг урагшаа хөтлөөд явна гэж боддог. Тийм болохоор бүх зүйл дээр өөртөө л үнэнч байна. Хэрвээ би цензур тогтоосон л бол түүнийгээ л дагана. Ер нь зарчимч байж магадгүй.
Олны танил болохоос өмнө Цэкү ямар хүн байсан бэ?
- Өмнө нь энгийн л нэг хүүхэд байсан. Сургуульдаа явж хичээлээ хийгээд л...
Загвар намайг өөрөө дуудсан байх гэж би боддог.
Ариунаа Сүри хэмээх том дизайнер намайг урьсан. Тэгээд л би загвар луу анх орж байсан. Энэ их сонин тохиолдол ч гэсэн үүнээс хойш бүх юм өөр болсон. Тэмцээнээс өмнөх Цэкү одоогийн Цэкү хоёрын хооронд нээх том ялгаа огт байхгүй.
Хамгийн анхны тайз хаана байв?
- Ариунаа Сүригийнх л байсан.
Анх хэзээ өөрийгөө би үнэхээр модель болж чадах юм байна гэдэг мэдрэмжийг авч байсан бэ?
- Ариунаа Сүригийн зураг авалтын үеэр. Анх би "ер нь чадах юм уу?" гэж бодож их сандарч байсан хэдий ч зургандаа орсон юм. Тэгээд хийгээд үзсэн чинь болж байна, зургаа харсан чинь үнэхээр болж байна. Тухайн үеэс авсан хамгийн гайхалтай зүйл бол “Би чадах юм байна” гэдэг мэдрэмж л байсан.
Хэдэн онд гэсэн үг вэ?
- 2015 он юм уу даа.
Шүдний эмчээр сурдаг шүү дээ. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүл чинь нөлөөлсөн үү, эсвэл чиний өөрийн сонголт уу?
- 100 хувь миний сонголт. Төгсөх ангидаа өөртэйгөө их ярьдаг байсан. "Би юунд дуртай юм бэ" гэх мэт.
Гэхдээ эцсийн сонголт дуртайдаа биш юу хийж чаддаг вэ гэдэг дээр сонгогдсон гэж боддог.
Би чимхлүүр жижиг юм хийх дуртай. Түүнийгээ ч хийж чаддаг. Мөн
Эмэгтэй хүнд толь байгаа цагт өөрийгөө голдог л юм байна гэсэн бодол намайг гоо сайхны мэс засалч болох хүсэл мөрөөдөлд хөтөлсөн.
Энэ мэргэжлээр явахын тулд юуны түрүүнд шүдний эмч буюу нүүр ам судлаачаар төгсөх шаардлагатай байдаг. Тэгэхээр яг одоо суурь нь хийгдээд явж байгаа гэсэн үг.
Одоо төгсөхөд нэг л жил үлдсэн байна. Үүний дараа эмч хүмүүс нарийн мэргэжлээр суралцах шаардлагатай болдог. Та ямар чиглэлээр явна гэсэн үг вэ?
- Монголд нүүр ам судлалын чиглэлээр нэн шаардлагатай байгаа хирнээ байдаггүй хоёр мэргэжил байдаг. Тухайлбал эрүүний үений эмч, салстын эмч хоёр. Салстын эмч нар байдаг ч гэсэн яг мэргэжлийн хүн хандаад очих эмнэлэг байдаггүй. Тэгэхээр би яг энэ хоёр мэргэжлийн аль нэгээр сурахаар төлөвлөж байна.
Салстийн эмч мэргэжлийг тодруулбал?
- Салст дээр асар олон өвчин байдаг. Хүмүүст витамин дутагдаад аманд нь юм гарах хүртэл салстын өвчин шүү дээ. Үүнээс цаашаа юу ч болж болдог. Эсвэл дотор эрхтний хүнд өвчний шинж тэмдэг ч салстаар илэрдэг. Салст маш нимгэн мэдрэмтгий эрхтэн учраас хамгийн түрүүнд өвдөж хурдан эдгэрэх боломжтой байдаг. Ихэвчлэн салстын эмч байдаггүйгээс шүдний эмчид ханддаг. Эрүүний эмчийн талаар ярихад яг миний үеийнхэн толгой дараалаад эрүүний үений эмгэгтэй байдаг. Бүгд дуугардаг, бүгд эрүү нь мултардаг. Эрүүний үе өөрөө жижигхэн шалтгаанаас болдог. Жаахан ядрахад л эрүү дуугарч эхэлдэг. Үүнийг эмчлэх хүн байдаггүй. Тэгэхээр яг ийм нарийн мэргэжлээр сурахыг хүсч байна.
Эмч гэдэг мэргэжил заримдаа их аймар санагддаг. Чамд суралцсан таван жилийн хугацаанд айх эмээх зүйл олон тохиолдож байв уу?
- Үгүй ээ. Би ер нь нээх тийм зүйлүүдээс айгаад байдаггүй юм шиг байгаа юм.
Чи их зоригтой, шийдэмгий харагддаг. Ийм бие хүн болж төлөвшихөд чинь гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн болов уу гэж бодогдох юм?
- Мэдээж тийм л байх. Миний эмээ, өвөө, ээж, аав бүгд л надад хамаатай, нөлөөтэй хүмүүс. Би эмээ өвөө дээрээ өссөн. 10 настайгаасаа хойш ээжтэйгээ амьдарч эхэлсэн. Миний бодлоор эмээ өвөө дээрээ өссөн хүүхдүүд зөв хүмүүжилтэй бас эрх байдаг юм шиг санагддаг. Би яг тийм. Одоо надаас гарч байгаа үг үйлдэл бүхэн тэдэнтэй минь шууд холбоотой. Ээж минь намайг 19 настай байхад минь төрүүлж өөрийнхөө аав ээж дээр өсгөсөн. Бага байхаас минь өдийг хүртэл үргэлж надтай хамт байсан эмээдээ маш их баярладаг.
Ээж чинь чамайг 19 настай төрүүлжээ. Цэкү хэзээ хүүхэдтэй болох вэ?
- Яг одоогийн байдлаар төлөвлөж л байна. Гэр бүл төлөвлөлт дээр их анхаарч чухал ханддаг.
Тодруулбал?
- Эхний хүүхдийг 23-25 настайдаа төрүүлнэ гэж төлөвлөсөн.
Найз залуугийнхаа талаар яривал?
- Манай найз залуу нэг маркетингийн компанид ажилладаг. Бид хоёр жил үерхэж байгаа. Тэгээд гэр бүл төлөвлөлтөө хамтдаа төлөвлөж байна даа.
Анхны хайр чинь мөн үү?
- Би яг баттай мөн гэж хэлнэ. Хувь хүн өөрийн эрхгүй хамаг байдаг сайхан зан аашаа хэн нэгэнд гаргаж байгаа тэр зүйлийг л хайр гэдэг байх. Одоогийн байдлаар би яг түүнтэйгээ учирсан байна. Анхны хайрын тухай хүмүүс арван жилд ангийнхаа эсвэл сургуулийнхаа нэг залууд дурласнаа ярьдаг. Би ч бас тэрийг л хэлдэг байх гэж боддог байсан. Гэтэл үгүй ээ. Анхны хайр дурлал гэдэг бол яг л кинон дээр гардаг шиг тийм гоё зүйл.
Би хайрынхаа төлөө юу ч хийж чадна.
Найз залуудаа ямар нэгэн цензур тавьж байсан уу? Эсвэл чи өөрөө хайртай болохоор бүх зүйл нь төгс санагддаг уу?
- Үгүй. Асар их цензур тавьж байсан юм шиг бодогддог. Тэрэнд яагаад ч юм зөрөөгүй.
Өдөр тутамд ихэвчлэн завгүй байдаг таны ажлын онцлогийг найз залуу чинь сайн ойлгодог уу?
- Тийм ээ. Маш сайн ойлгодог. Гэхдээ бид хоёр өдөр бүр уулздаг.
Завгүй гэдгийн дунд нь оруулчихсан байгаа цаг хугацааг би найз залуудаа зарцуулдаг.
Энэ тал дээр нээх их асуудал байдаггүй. Ер нь тэгээд Монголд загварын ажил хийгээд завгүй байдаг тал байхгүй шүү дээ. Зах зээл жижиг учраас хийдэг зүйл нь цөөхөн байдаг.
Монголын анхны загварын томоохон шоу нэвтрүүлэг болох “MNTM”-ийн тэргүүн байрын эзнээр шалгарч байсан мөчөө эргэн дурсвал?
- Яг одоо бодоход хүний амьдралын 21 жилийн хоёрхон сар гэдэг чинь асар богино хугацаа. Яг л зүүдлээд өнгөрсөн юм шиг. Буцаад байшиндаа очмоор. Тухайн үед миний нэрийг ялагчаар зарлах үе, шагналаа гардаж аваад тайзнаас буусан мөч миний ой тоонд юу ч үлдээгүй. Яг тэр үед хэтэрхий сандарсан байсан.
Монголын олон мянган үзэгчид шууд шилдгийн шилдгээр тодорч байгаа үеийг үзэж байсан. Би ч мөн адил. Гэтэл чи ялагчаар шалгарсан хирнээ ямар ч өөрчлөлтгүй зогсож байхыг хараад үнэндээ гайхаж байсан шүү.
- Тийм ээ. Би зүгээр л шоконд орчихсон юм.
Ялна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
- Тийм ээ итгэлтэй байсан. Балжидмаа бид хоёрын хэн хэн нь л итгэлтэй байсан. Бид хоорондоо “хэн нь ч ялж байсан бие биедээ муу санахгүй шүү” гээд л. Тэр үед яалтчгүй хэтэрхий их сандарсан байсан ч юм уу хамаг юм суларчихсан байсан ч гэх юм уу. Мэдэхгүй яг юу гэж хэлэх ээ мэдэхгүй байна.
Хүний амьдралд олон л шантармаар зүйл тохиолддог шүү дээ. Тэр болгонд хэрхэн өөрийгөө зоригжуулдаг вэ?
- Жүжигчин хүн байлаа гэхэд төрөлхийн авьяастай бол айхтар хичээгээд байх зүйлгүй амжилтад хүрнэ. Гэхдээ би энэ яриагаар тэдний ажил мэргэжил амар хялбар гэж хэлээгүй шүү. Манай салбарт бол чи хэдий төрчихсөн модель байгаад ч зүгээр байж байгаад дээшээ гарах ямар ч боломж байхгүй. Заавал дасгал хөдөлгөөн хийж, арьс үсэндээ анхаарал хандуулах шаардлагатай, асар их өрсөлдөөн дунд байдаг учраас маш их хөдөлмөрлөх хэрэг гардаг. Тийм учраас хэцүү санагдах үе их байдаг юм байна. Би удаагүй ч гэсэн. Хэрвээ шантармаар үе тохиолдвол би зүгээр л оюун санаагаа чөлөөлөхийг оролддог. За битгий тийм юм бод, өөр юм бод гэх мэт. Мөн энэ үедээ ихэвчлэн ном уншдаг юм.
Хэр их ном уншдаг вэ?
- Ер нь гайгүй уншдаг шүү.
Ямар төрлийн ном унших дуртай вэ?
- Зөвхөн дэлхийн уран зохиол унших дуртай. Монгол номонд тийм ч дуртай биш.
Нэг өдрийн амьдралын хэмнэл хэрхэн өнгөрч байна?
- Янз бүр. Заримдаа нэг хоногийн 24 цаг хаана даа ч хүрэхгүй. Хааяа илүүднэ. Гэхдээ хийх зүйлгүй чөлөөт цаг зав их байдаг үед жаахан бухимддаг. Нэг тийм ажлын темпэнд орчихсон байдаг болохоор зүгээр суух их хэцүү санагддаг.
Монгол моделиуд дэлхийд гараад эхэлсэн шүү дээ. Таны хувьд бусдаас юугаараа ялгардаг вэ?
- Модель гэдэг чинь өөрөө онцлогтой учраас модель байдаг. Хүн болгон. Яг тэд нартай адилхан, гэхдээ арай өөр л онцлогтой.
Тодруулбал?
- Европт гарах юм бол "high fashion" талдаа илүү байх болов уу гэж бодож байна. Үүнээс ч илүү өрсөлдөөн дунд ороод ирэхээрээ өөрийгөө илүү таньж эхлэх байх.
Тайзан дээр алхах мэдрэмж гоё биз?
- Гоё, ёстой гоё. Нэг тийм өөр мэдрэмж. Ер нь алхах дуртай.
Чиний тайзны алхааг анх хэн зааж өгсөн бэ? Гарын багш гэж ярьдаг шүү дээ...
- Хамгийн анх тайзны алхааг топ модель Сэлэнгэ багш зааж өгч байлаа. 14 настайдаа “Shilmel zagvar” агентлагт явдаг байсан.
Болормаа багшийн шавь гэх яриа байсан?
- Бүр сүүлд н.Болормаа багштай ажиллаж эхэлсэн.
Чиний хувьд Монголын хамгийн дээд зэрэглэлийн тайз юу вэ?
- Манай “Говь”-ийн тайз маш өндөр зэрэглэлд болж өнгөрдөг. Мөн MPT буюу Монголын мэргэшсэн дизайнеруудын холбооны тайз маш гоё болдог.
Эмээ өвөөтэйгөө уулзаж байна уу?
- Уулзалгүй яахав. Манай өвөө эмээ маань хөдөөнөөс саяхан орж ирсэн.
Хаана байдаг вэ?
- Дорнодод байдаг.
Шоу нэвтрүүлгийн ялагч болох үед хоёр хөгшин баярт мөчийг хэрхэн хүлээн авсан бэ?
- Хамгийн их баярласан. Эмээ өвөө минь яг л жаахан хүүхэд шиг. Бүр энэ хоёр хүнийг баярлуулж байгаа нь надад хамгийн том шагнал юм шиг тийм байдлаар хүлээж авсан. Одоо хүртэл хоёр буурай маань миний бүх дугаарыг үздэг. Миний өгсөн ярилцлагуудыг байнга уншдаг.
Ихэвчлэн чамд юу гэж захидаг вэ?
- Яг одоо бол нээх их юм ярихаа больсон. “Миний охин том болчхож дээ” л гэдэг.
Арван жилээ хаана төгссөн бэ?
- Бага сургуулиа Дорнодод төгссөн. Ирээд Герман хэлний 38-р сургуульд байж байгаад ГЁТЕ-г төгссөн.
Хүүхэд байхдаа ямар хичээлдээ сайн байсан бэ?
- Би Монгол хэл, уран зохиол, монгол бичигт сайн байсан. Ер нь ангидаа нэгт байсан. Байнга л олимпиад, уралдаан тэмцээнд оролцдог байсан.
Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?
- Ямар ч байсан төгсөнө. Явах үгүйгээ шийднэ. Бас нэг жижиг асуудлууд байна.
Сингапурын “Looque models” агентлагтай хоёр жилийн хугацаанд ажиллана гэсэн үг үү?
- Хоёр жилийн хугацаанд зөвхөн сезоны үеэр очиж загварын шоунд оролцоно гэсэн үг.
Хамгийн том мөрөөдөл чинь юу вэ?
- Америкийн ямар нэг шоуны тайз. Бэлдэх зүйл маш их л байна.
Цэкү хэр спортлог вэ?
- Одоо бодоод байхад би нэлээн спортлог юм шиг байна. Өмнө нь өөрийгөө маш их голдог байсан. Өшөө илүү хүнд спортоор хичээллэх хэрэгтэй ч гэдэг юм уу... Өнөөдрийн байдлаар кик боксоор хичээллэдэг. Ер нь их тийм нэг хурдтай зүйлд дуртай. Би спортгүйгээр байж чадахгүй дээ.
Хооллолтын хувьд ямар байдаг вэ?
- Моделиуд чинь ихэвчлэн ногоо жимс иддэг. Миний хувьд ногоо идэх дургүй, сүү ууж чаддаггүй, загас идэж чадахгүй. Ер нь жаахан Монгол стилийн хоолонд дуртай. Ийм хоолтой хүн чинь заавал өөрийгөө хөдөлгөөнтэй байлгахгүй бол болохгүй л дээ.
Хэрвээ тамирчин байсан бол?
- Боксын тамирчин байх байсан. Асар хүнд спорт. Бэлтгэл нь кардио орно. Гэхдээ дуртай болчих юм бол маш сайхан байдаг.
Юунд нь дурлах вэ? Эмэгтэй хүний хувьд хэцүү спорт шиг санагдах юм?
- Бэлтгэл нь л их гоё байдаг. Хүнээс асар их эрч хүч шаарддаг.
Хамгийн сайн найзынхаа талаар яривал?
- Би найз их багатай. Хүнтэй найзлах тийм ч дуртай биш. Харилцаан дээр маш их цензур гаргадаг. Хүн надад нууцаа яриасай гэж би хүсдэггүй. Тэгэхээр би тухайн хүнд тэр хэмжээний сэтгэл зүй гаргах шаардлагатай болдог. Оюутан ангиасаа гурван сайн найзтай. Тэдний дундаас нэгэнтэй нь маш дотно. Агентлагаасаа хоёр найзтай.
Тэмцээний үеэр Ану-Үжинд их дургүй байх шиг байсан?
- Хүн үнэхээр надад илт таалагдахгүй байвал би түүнийг дуугүй өнгөрч чаддаг хүн биш. Учиргүй хэрүүл хийгээд байх биш. Тэр хүн зохисгүй үйлдэл хийгээд байвал би тэр хүнд хэлдэг. Бид тэмцээний үеэр 10-уулаа байхад 9 нь түүнд дургүй байна гэдэг надад Ану-Үжинд юм хэлж болохоор санагдаж байсан.
Энэ тэмцээн чиний амьдралд хэр их өөрчлөлт авчирсан гэж боддог вэ?
- Нээх тийм өөрчлөлт авчирсан гэж боддоггүй.
Яагаад?
- Миний амьдралд яг зорж байсан зүйл учраас. Зам нь арай өөр байж болох ч алхам нь яг ижилхэн байсан. Хувь хүн дээрээ ч өөрчлөлт гараагүй. Мэдээж туршлагатай болсон. Тэгэхээр өөрчлөлт биш нэг алхам байсан гэж хэлнэ.
Тэмцээний шагналд та Парис хотоор аялах эрх авсан шүү дээ. Эрхээ эдэлж гадаадад явж байгаа зураг цахимаар тархаж байсан. Энэ талаар?
- Тэгэлгүй яахав. Би гурван улсын таван хотоор аялсан. Тухайлбал Парис, Женев, Швейцар гэх мэт. Тэмцээн дуусаад сарын дараа явсан. Аяллаар явах үед яг л миний төсөөлж байсан газрууд байсан. Амар тайван хэрнээ, эрх чөлөөтэй надад маш их таалагдсан.
Мөн та 20 сая төгрөгийн эзэн болсон. Юунд зарцуулсан бэ?
- Хувийн хэрэгцээндээ л зарцуулсан.
Хэр их шоуддаг вэ?
- Шоуддаг. Архи тамхи хэргэлдэггүй. Зүгээр л хөгжим сонсож бүжиглэх дуртай. Би шоудахыг буруутгадаггүй. Гэхдээ энэ тэнд тасарчихсан хэвтэж байвал хэцүү л дээ. Тэр бол ёстой асуудал.
Ямар эмэгтэй муухай харагддаг вэ?
- Биеэ муухай авч явдаг эмэгтэй хүн онцгүй харагддаг. Согтуу ч юм уу, эрэгтэй хүнтэй олон нийтийн газар муухай харьцдаг, чанга ярьдаг гэх мэт. Сайн мэдэхгүй юм. Өсвөр насны хүүхдүүд хүний анхаарлыг татах гэж их хичээдэг шүү дээ. Өсвөр насаа өнгөрчхөөд тийм байна гэдэг бол асуудал шүү.
2017 оны сүүлийн сарууд чиний хувьд ямар цаг хугацаа байгаасай гэж хүсэж байна?
- Урагшаа явсан цаг хугацаа л байгаасай гэж хүсч байна. Суралцаж байгаа хүнд хэтэрхий их юмаар яахав. Гэнэтийн юм гэнэт л дуусна. Тэгэхээр яг гоё шат дараалалтай яваасай гэж хүсч байна.
Ярилцсад баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
- Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
Хамтран ажилласан: Caffe bene
Олон охидоос Ухаан, авъяас чадвар,өөртөө итгэлтэй байдал гээд илт давуу байж чадсан шүү.Ирээдүй нь гайхалтай байна гэж итгэлтэй бн үргэлж дэмжиж явна Амжилт амжилт Чи шүү Цэкү????????
нээрээ морин толгойтой юм байна нэг л эвгүй харагдаад байдаг юм нүдэнд хүйтэн царайтай
тэмцээнд орсон арван хуухнээс л шалгарсан болхоос даруухан энэ морин толгойтоос гое охидууд зондоо олон аль хэдий нь эвдрээд эхэлсэн бнаа энэ хуний шудийг сайн сэтгэлээсээ эмчилхуу ийм харгис яриатай хатуу хомхий зуусан хун
Хор нариулж гарсан биз дээ чи хэ хэ
Зоригтой, өөртөө итгэлтэй, шулуухан зан нь таалагддаг. манай моделууд гадагшаа гараад эхэлсэн нь сайн шүү_ олон амжилт гаргаасай.
сайхан ярилцлага болжээ
Адуу шиг охин шүү.Одоо царай муутай хүн өвөрмөц гэгддэг сонин үе ирж дээ
kk buriaduud.n ongiroo bardam zan l bn daa...uuriugoo burhan geh ni uu??chamaig ard tumen demjsn l bh shuu
өөрчлөлт авчираагүй ч гэх шиг шоуны хүчээр гарч ирсэн биз дээ хөдөөний тэнэг цайрайлчихаад ядаж өөд нь гаргасан хүмүүстээ баярлалаа гэж хэлэхгүй би угаасаа ийм ч гэх шиг хороор л гарсаныг чинь одоо ч мэддэг хүмүүс нь мэддэг л юм байна лээ дээ
Энэ тэмцээн чиний амьдралд хэр их өөрчлөлт авчирсан гэж боддог вэ? - Нээх тийм өөрчлөлт авчирсан гэж боддоггүй. Яагаад? - Миний амьдралд яг зорж байсан зүйл учраас. Зам нь арай өөр байж болох ч алхам нь яг ижилхэн байсан. Хувь хүн дээрээ ч өөрчлөлт гараагүй. Мэдээж туршлагатай болсон. Тэгэхээр өөрчлөлт биш нэг алхам байсан гэж хэлнэ. Ymar ongiroo gar be. Chamaas saikhan ohiduud horwoogoor l neg bgaa shvv. Chi 10 jiliin daraa hench bish bolno kkk. CHamaas saikhnuud ni zondoo bgaa Mongold. Hvn ylagch bh tusam ulam daruuhan bh heregtei. Yg vnendee Naad shownii ylagch chin Baljidmaa shvv dee. Hichneen chamd show deer ylagdsan ch ard olond bol Baljidmaa ylagch kkk. Hen ch bish baij heterhii bitgii ongir .
uburmuts tsarai turh gedeg chin ene shudee........anhaasa huurhun huuhen shalgaruulaagui gedgiig sain oilgoh heregtei
uburmuts gedeg chin ene shudee......2rt hun bolgond taalagdah alba baihgui
neg l nudend aytaihn haragdahgyi l huuhen sonin tsaraitai
sonin shuu tiim l shn huuhen yum bhdaa
балжидмаагаас загварын алхаа гишгээ гэх мэт зүйлээрээ мэргэжилийн хүн шиг байсан илүү чадварлаг харагдаж байсан
энэ эмэгтэй нэг олгиархийн халаасны хүүхэн байж таарна даа Нэг л хар иамхичин царайний байндаг
энэ эмэгтэй тийм гоё амьтан биш юм.Халхад энэ ялгагдсгаас өөр сайхан амьтан зөндөө л бна. Хараад байхнээ летмин шиг царайлсан эмэгтэй л бна .