...
...

Өсвөрийн аврагч-2017 тэмцээн эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч -2017” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн Сүхбаатарын талбайд эхэллээ.

Тус тэмцээнийгнийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан есөн багийн 80 гаруй өсвөрийн аврагч, тамирчид оролцож, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэн, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ