Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харгис хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийн эмгэнэлт яриаг нийтэлж байна. Доорх эмэгтэйчүүд тэвчишгүй их хүчирхийллийг тэсэж чадалгүй өргөст торны цаана өөрсдөө суусан байгаа юм. Өдгөө тэд Эмэгтэйчүүдийн хорих ангид ялаа эдэлцгээж байгаа аж.
Хүмүүжигч Х: Шоронгоос суллагдчихаад хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа
Ямар хэргээр хэдэн жилийн ял сонссон бэ
-Нөхрийнхөө амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр 11 жилийн ял авсан
-Таван жил гаран болж байна даа. Одоо зургаан жил үлдсэн.
-Яагаад ийм хэрэг үйлдчихсэн юм бэ?
-Талийгаач нөхөр маань байнга архи ууж, зодож нүддэг байсан. Архи битгий уугаач гэж олон удаа гуйж байсан л даа. Аргадаж, уйлж, загнаж ч үзсэн. Сүүлдээ нөхөртэйгөө хамт архи уудаг болсон. Гэхдээ 10-аад жил эр нөхрийнхөө дарамт шахалт, хүчирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэсэрдэг юм билээ.
-Яг юу болсон юм бэ?
-Тухайн үед талийгаачтай 30-хан мянган төгрөгөөс болж хэрэлдэж улмаар зодоон болсон. Би нялх хүүхэдтэй, ажил хийдэггүй байсан. Яг өнөөдрийн хоолны мөнгөөр маань тэр хүн архи аваад уучихсан.
Нөхөртөө зодуулаад хутгаар сийчүүлээд хэвтэж байхдаа ямар ч хамаагүй аргаар өөрийгөө, хүүгээ хамгаалах ёстой гэх бодол тэр мөчид бодогдсон. Тэгээд л хутгыг нь булааж аваад л...
Дараа нь юу болсныг санадаггүй юм. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт “Тараагуур судас нь зүсэгдсэний улмаас дотуур цус алдалт явагдаж нас барсан” гэж гарсан.
Үргэлжлэийг ЭНД-ээс
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250