Монголын бизнесийн салбарынхныг гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдтэй холбодог “Экспо Монголиа-2017” олон улсын бага хурал, үзэсгэлэн яармаг маргааш Мишээл экспод эхэлнэ. Тус үзэсгэлэнд ХБНГУ, БНХАУ, Итали, Беларусь, Солонгос, Монголын аж ахуйн нэгжүүд оролцох ба эдгээр компаниудын танилцуулах тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой юм. Мөн энэхүү олон улсын үзэсгэлэнгийн үеэр Хөрөнгө оруулалтын сэдэвтэй бага хурал болох аж.
Монголын компаниуд төдийгүй хувь хэрэглэгчид, улсын эдийн засагт эерэг нөлөө бүхий бүх салбарын компаниудыг өргөнөөр оролцуулдаг, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулдгаараа танигдсан “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагт Бодь Цамхагийн 302 тоотод болно.
Хэвлэлийн хуралд “Expo Mongolia 21” компанийн Ерөнхий захирал Инго Клойвер, Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Герхард Вакенхүт, Expo Mongolia үзэсгэлэнг дэмжигч VDMA буюу Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны дэд захирал Клаус Штойкмен, JV Consult ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа нар оролцох юм байна.
Н.Норжоо
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250