...
...

Тэтгэвэр авагч нь өөрийн сонгосон банкиндаа хандана

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдын тэтгэврийг хугацаанд нь шуурхай олгох, тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авагчид өөрийнх нь сонгосон банкаар тэтгэврийг нь олгох ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд тэтгэвэр авагчийн банкаа сонгох, өөрчлөх хүсэлтийг төв, орон нутгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд хүлээн авч, хүсэлт гаргасан тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: ЭМНДЕГ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ