...
...

Үйл явдал: Ломбард эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно

11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Багшдаа тусалъя" эцэг эхчүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар үйлдвэрчний холбоотой хамтран хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Q Art Gallery-д "Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж буй Японы гэрэл зурагчдын хамтарсан "Үзэсгэлэнт Япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс" үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Барьцаалан Зээлдүүлэх Үйлчилгээ /Ломбард/ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ нь "Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөр" (DAP)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "ХҮЧИРХЭГ ХӨВГҮҮД" жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах кампанит ажлын нээлтээ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийж хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, төрийн бус байгууллага, бөөгийн улаач хүмүүсийг мэтгэлцээнд дуудаж “Тэнгэр үзэлтэн”, иргэн Д.Батбаяр мэдээлэл хийнэ.

15.00 цагт Mонгол цэргийн музейд Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчний анги байгууллагын соёл хүмүүжлийн ажилтнуудын дунд монгол цэргийн музейн нэрэмжит цэнгээнт бүжгийн тэмцээн болно.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ